Нийгмийн
Хиймэл нууранд живсэн уурхайн ажилтныг хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км-т байх хиймэл нууранд нэг хүн живсэн гэх дуудлага есдүгээр сарын 11-ний 15:35 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км зам туулан 21:38 цагт очиход өргөн нь 200 метр, урт нь 500 метр алтны уурхайн карьерын хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат 25 настай эрэгтэй Б живсэн байжээ. Аврагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
С.СУВДАНСОНДОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөхөн сэргээлт хийхгүй гаргасан нүх усаа хашихгүй болохоор энэ мэт осол зөндөө гарна.Харин алтны уурхай эрхэлдэг тэр захирлууд нь энэ нуурандаа живж үхээч алт их нэхэл хатуутай металл шүү.Эрэлийн Эрдэнэбат яаж галзуурч сагаж явлаа одоо гудамжны гуйлгачин болчихсон ганц нэг хуушуур шидэж өгсөн хүнд баярлаад гүйж явна.Залуу охидуудыг оймс шиг сольж тэрэг шиг дайрч явсан бух Мянгаа дампуурлаа зарласан шүү.Одоо араас нь олон алт ухдаг хулгайчууд тамд очиж тарчилнаа