Төмөр замын нууцын зэрэглэлээр Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын аманд багтахын учир

"Санжийн Баярын Засгийн газрын эхлүүлсэн төслийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гацаанаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүлээн авлаа". МАН-ынхан сүүлийн дөрвөн өдөр есдүгээр сарын 09-нд нээсэн төмөр замынхаа нүүрэнд дээрх өгүүлбэрийг нааж, пи-араа хийцгээх шив.
Төмөр замын нээлтийн үеэр дуулдсан нэгэн сонин өгүүлбэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын амнаас унажээ.
Тэрбээр “Засгийн газрын 2019.05.17-ны өдрийн 196 дугаар тогтоолд багтсан зарим мэдээллийг “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д нэмсэн. Түүнийг төрийн нууцаас гаргана” гэв.
Түүнд нь “Төмөр замыг барихад зэвсэгт хүчний хичнээн бие бүрэлдэхүүн оролцсон, ашигласан техник хэрэгслийн тоо хэмжээ, санхүүжилт, гэрээ...” зэрэг багтсан буй.
Тэр Сангийн сайдаар ажиллахдаа шинэ төмөр замын ажлыг шалгах шийдвэр гаргаж, Тагнуулын байгууллагад хандан, нууцаас гаргах хүсэлт тавьж байжээ. Ерөнхийдөө Х.Баттулгын сайн мууг л үзнэ, түүнийг болоод төмөр зам дээр ажилласан хүмүүсийг нь ухна л гэсэн үг юм.
Учир нь ҮАБЗ-ийн дэргэд тусдаа нэгж маягийн юм үүсгэж байснаа ЗХЖШ-д төвлөрүүлж, “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гэж их социалист нэр өгөөд, төмөр замын төслүүдийн бүх худалдан авалт, санхүүг нууцын зэрэглэлд оруулчихсан хачин түүх Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед гарсан.
Тухайн “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар”-аа өөрийнхөө хүмүүсээр дүүргэсэн байдаг. Төмөр замын төсөлд гар бие оролцон нууцын зэрэглэлтэй ажилласан андуудаа шагнасан билээ. Ингэхдээ Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд “Хөдөлмөрийн баатар”, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт Аж үйлдвэрийн Гавьяат өгч, Голомтын Д.Баясгалан Гавьяат эдийн засагч болгож, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргалыг ч зохих хэмжээгээр шагнасан.
Ерөнхийлөгч Х.Баттулгын үед өрнөсөн ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ НЬ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛСАН төмөр замын төслүүдийг МАН-ынхан зүгээр орхихгүй. Ямар ч тендер зарлагдаагүй, ямар ч нээлттэй худалдан авалт хийгдээгүй хоёр их наяд шахам мөнгөний урсгалыг ингэж хэдхэн хүн базсан эл кейсийг хэзээ нэгэн цаг нууцын зэрэглэлээс гаргаж таарна.
Түүнийг МАН-ынхан нэг нэгээрээ боорлохын учир ч энэ.
Сая нээлтээ хийх үеэр Х.Баттулга гацаасан МАН-д харьяалагдах нохой бүр эл төмөр замыг урагшлуулсан гэх мессежийг асар сайтар шидэв. Ямартай ч МАН-ынхан нээж буй ч гай, гавъяа хоёрыг нь эдлэх ёстой хүн Х.Баттулга. Түүнийг төмөр замаар ч болов унагааж авах туйлын их хүслэн буй билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх ерөнхийлөгч төмөр замын ажлыг дуусгаж чадлаа шүү дээ
Х.Баттулга эхлүүлж У.Хүрэлсүх тууз хайчлах.
У. Хүрэлсүх гэдэг хүн ер нь ичдэг болвуу
Жонхуй баттулга түүнийг долоогч нар удахгүй ялаа эдлэх нь ойлгомжтой болсон.Ингэж байж МАН массаас асар их итгэл хүлээх болно.
Яаж ииж унагах гэсэн хүмүүс өөрсдөө гавьяаг мундаг үүрч баинаа
Төмөр зам тавих эхлэлийг тавьсан гээд Ч.Хүрэлбаатрын шээс нь гоожих гээд байнаа даа.Харин шалгуулах хүн бол МОНГОЛЫГ ӨРИЙН ДАРАМТАНД ОРУУЛЖ ӨРӨНД БАРИУЛСАН Ч.ХҮРЭЛБААТРЫГ ШАЛГУУЛАХ НЬ ЗӨВ. УИХын дарга Зандан шатар ХҮРЭЛБААТАР ЧИ сангийн сайд байхдаа хамгийн их өр тавьжээ дээ . МОНГОЛ улс газар нутгаа чөлөөлж өгөх хэмжээнд хүрчээ гэж хэлснийг МОНГОЛЧУУД МАРТААГҮЙ байгаа шүү.
Хүрэлсүх үнэхээр Түгжил юмаа
Өргөн царигаар Орос руу төмөр зам тавина.... гм олон долоон шалтаг шалтгаанаар солиороод гацаасан нь үнэн ш дээ.
Яг юу хийсэн юм болдоо мөнгө л өгсөн байх
Бас л хорсол тачаалын эзэн хүний бичлэг юм бүтээсний төлөө ингэж цухалдаж байна гэдэг хөгжилтэй!
Үнэн илчил.Ардчилагчидийн хийсэн бүхнийг бүгд хүртэж байгаа шүү.Дэвсэж гарна гэж байхгүй
unen bdal iim l bna neere jenko bol neere tumur zamaas hamag mungiig ni idj uugad duussn hun dee tumur zamig 100 huvi gatsaasn hun shudee ali hzeni barigdaad ashiglaltand oroh bolomjtoi bsn ene olon jilin hugatsaand bol uneher setgelgui eh orniho tuluu bish hun iim l bh ym daa neeree
10 жил гацаагдсан төсөл шүү яадаг ч байсан одоо бол хөрөнгө ихээр олох байх
hurelseh yrunhiilugch harin tumur zamiig ashiglaltand oruulj chdlaa shuu mash tom buteen baiguulaltig hj chdsn daa yrunhiilugch hun erni alivaad uls eh ornihoo tuluu hj buteey gsn zorilgotoi bh l chuhal shudee
Ajil hiigeegui, hiih ch setgel baigaagui hog do
атар талхыг 20'0 мянгаар нийлүүлсэн сураг гарсан шүү
Ийм хариуцлагагүй явдал болсон байхад яагаад зарим нөхдүүд Баттулга даа баярлалаа гэж хэлээд байгаа юм бол доо
Hariutslaga gej bnuu Arai yumaa
ГАЗАР ГЭХ СОЦ ҮЕИЙН НЭР ГЭЧИХЖЭЭ.ГАДААД НЭР ӨГӨХ ЁСТОЙ ЯМУУ.МАЛ ЧИ МГЛ БИШ БХАА
Женкогийн тролууд үүнийг хараад юу бодож бгаа бол
Энэ төмөр замыг баттулга хүрэлсүх хоёрын хэн нь хийсэн юм бол монгол инжинeр ажилчид нэртэй хужаа нар манай баялагыг цөлмөх гэж бариа биз төмөр зам бүү хэл засмал зам дэрээ гацдаг нөхдүүд жич ДАРХАНЫ замыг хараач хэдэн жил сар өдөр саатав энэ хоёр хулгайч луйварчдаар дүүрсэн намаар удирдуулж байгаа орон хөгжхүү хэдэн үнэтэй жирийн иргэд авч чадахгүй орон сууц барилаа түнийгээ хөгжил гэж ярих дуртай...
Дэлхийд төмөр замыг 1 км-ыг бүх дэд бүтэцтэй нь 2.5 сая $ барьдаг. Энэ зам хэт өндөр 233 км замыг 1 тэрбум $ барилаа. 233*2.5=582.5 .Хэн идчихсэн бэ .
За даа хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэгчээр хэн хэн нь түмний хөрөнгө рүү хуруугаа дүрцгээсэн улс шүү дээ. Бид мартаагүй шүү. Хотгор шанага гээд л Хүрэлбаатарын ах дүү нарын хэрэг юу болов? Нэртэй шүүгч нь авилга хахууль авч баригдаад яав даа? Ер нь томчууд өөрсдөө ил далд идсээр монголын газар шороог харийнханд зараад дуусч бгаа юм биш үү? Өөрсдийгөө чөдөрлөсөн, хөгжил ярихаас цаашгүй....
Jencog shorond orohiig harchmaar l bna shuu
Өмнө нь эхэлсэн Дарханы замаа дуусгаж чадаагүй нөхөд, 700 км төмөр замыг 2 жилд барьж дуусгасан гавьяаг харлуулах санаатай. Шалгахын оронд ажил зохион байгуулах чадвар, гүйцэтгэлийн хурд, бага мөнгөөр бүтээн байгуулалтыг яаж хийдгийг суралцмаар юм.