Нийгмийн

О.Хангайн дүрсийг тарвасан дээр сийлсэн Г.Амарсанаа: Аварга “Ямар адилхан болоо вэ” гээд уулга алдсан

Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх Оргихын Хангайн Монгол Улсын аварга цолны мялаалга наадмын үеэр зохион байгуулагдсан "Тарвас эвент" үйл ажиллагааны хүрээнд  түүнийг тарвасан дээр сийлсэн Хөгжил политехник коллежийн барилгын багш Г.Амарсанаагаас сэтгэгдлийг нь асуулаа. О.Хангай аваргыг сийлсэн сийлбэр бөх сонирхогчид болоод, иргэдийн хайрыг татаад байсан юм.

-Яагаад О.Хангай аваргын дүрсийг тарвасан дээр сийлье гэж бодов?

-Нэгдүгээрт “Тарвас эвенттэй” уялдуулж сийлсэн. Хоёрдугаарт гэвэл О.Хангай аварга өөрөө Ховд аймгийн тарвасыг хамгийн сайн сурталчилж, олонд таниулдаг хүн шүү дээ. Манай аймгийн олон мянган айл өрх тэр нэрд гарсан тарвасаа худалдаалж ахуй амьдралдаа нэмэрлэж байгаа учраас гэх юм уу даа.

-Тарвасан дээр хүний дүрс сийлэхэд хүндрэлтэй зүйл гарав уу. Хэдэн удаа туршиж үзэв?

-Эхлээд нэгийг хийсэн ч царайных нь төрхийг төдийлөн гаргаж чадаагүй. Хоёр дахь удаагаа оролдож үзсэний эцэст амжилттай болсон.

-Тухайн эвентийн дараа О.Хангай аваргад өөрийн гараар бэлэглэсэн байсан шүү дээ. Хэрхэн хүлээж авсан бэ?

-Аварга ёстой гоё баярлаж хүлээж авсан. Сайхан урмын үгнүүдийг сонссон. Мөн пөөх ямар ижилхэн юм бэ гэж уулга алдсан. Өөрт нь бэлэглэхээс өмнө бөхчүүдийн группээс харсан юм шиг байна лээ. Тэгээд ямар их хөдөлмөр вэ гээд баяртай байгаагаа илэрхийлсэн.

-Тарвасаа одоо идэх л байх даа?

-Хамгийн асуудалтай зүйл нь хүний царай төрхийг хүнсний бүтээгдэхүүн дээр буулгах.  Ямартай ч идсэн ч аваргыг өөрийг нь идэг гэж бодсон юм. Заавал өөрөө идээсэй ч гэж хүсэж байгаа. Миний болоод ард түмний сэтгэл гэж ойлгох хэрэгтэй.

-Өмнө түүнтэй таарч байв уу?

-Өмнө таарч байгаагүй. О.Хангай аваргатай уулзана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан.

-Цаг гаргасанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-14 09:51

Идэхгүй бол тарвас нь муудчих бай

Зочин
Зочин
2022-09-14 09:51

Энэ тарвасаа одоо яах болоо идэх үү кккк

Зочин
Зочин
2022-09-14 09:51

Идэх хэцүүү байх хэцүү ямар хэцүү юм бэ барим�##�аар хийж болоогүй л юм байхдаааа

Зочин
Зочин
2022-09-14 09:52

ingeed tarvas hochtoi avragatai bolovoo gej

Зочин
Зочин
2022-09-14 09:53

Доромжилж байгаа юм шиг юун хачин бэлэг өгдөг юм. Хүн сайхан сэтгэл өвөртлөөд юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг байгаа зүйлээрээ хүн дайлахын төлөө ийм тэнэг зүйл бодож олон бэлэг гэж нэрлээд өгөөд байхдаа яах уу дээ гутаачихсан юм

Зочин
Зочин
2022-09-14 09:54

shal teneg ym ulsiiin awarga hun shvvvv naad hun chin nerteigeeer ni tolgoi deer ni garaad suuchihaaa ch

Зочин
Зочин
2022-09-14 09:54

Аливааа юм бэлэгдэлтэй байдаг юу бодож ийм юм өгөө юм болдоо м�##� царайлчихаад

Зочин
Зочин
2022-09-14 09:55

Тохиромжгүй тэнэг бэлэг байна

Зочин
Зочин
2022-09-14 09:56

shal doromjilchihson ym

Зочин
Зочин
2022-09-14 10:19

яасан уран гартан бэ. Баяр хүргэе

Zocnin
Zocnin
2022-09-14 14:29

Ene cnin yostoi sonin urlag bna shuu Uuniigee ulam delger hogjuulj gadaadad gargah heregtei Mon mongoliin orig shiigua yoponii zax zeeld heden myangan dollaraar zaragddagaas cn iluu amttai Yopond garaj howdcnuud bisnesse demjih heregtei

зочин
зочин
2022-09-14 14:55

тарвас Хангай гэх үү

zolbiзочин
zolbiзочин
2022-09-14 15:46
Reply to  зочин

Юун дээр сийлэх нь сонин биш хамгиин гол нь урлагийн бүтээл гэдгээрээ онцлого.бөхд биш авъаслаг з�##�ууд баяр хүргэцгээе

Зочин
Зочин
2022-09-14 20:18

Сонирхолтой л бэлэг хөрөг бүтээл бнашдээ бүтээлийг үнэлж биширч суръяа манайхан бүх хүн ингэж хийж сэтгэж чадахгүйшд

Холбоотой мэдээ

Back to top button