УЛС ТӨР

Төр хоёр давхар улс төрөөр цементийн салбар луугаа “нулимлаа”

Бид 1990 оноос хойш үйлдвэрлэгч улс байхаа больсон ч нэг салбарт голохооргүй амжилттай дотоодын үйлдвэрлэл хөгжүүлсэн нь цемент. Төрийн өмчид байсан Хөтөлийн үйлдвэр хувьчлагдаж, тийм менежментээр хөл дээрээ боссон. Зээл дэмжлэгийг нь тавьж, олгосоор МАК, “Монполимет” компаниуд ч цементийн үйлдвэртэй болсон.

Гол нь, гурван сая хүнтэй, бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотдоо төвлөрсөн барилгын салбарын эрэлтийг энэ гурван цементийн үйлдвэр бүрэн хангах чадалтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал нэг нь л нэг сая тонн цементийг жилийн хугацаанд үйлдвэрлэх боломжтой гэдэг.

Атал Хөгжлийн банкны дуулиан дэгдэж, Хөтөлийн цементийн үйлдвэрийг буцаан төрд авснаас хойш дотоодын цементийн үйлдвэрлэл бүрэн доголдсон. Үнэ нь огцом өсөж, нийлүүлэлт ч тасалдах болсон. Тэгтэл яв явсаар хөл дээрээ зогссон дотоодын үйлдвэрүүдтэйгээ ойлголцох, дэмжих бус импортын цементийн татварыг тэглэх шийдвэр гаргалаа.

Импортын цементэд нийт 30 хувийн татвар ноогдуулдаг. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр энэ оныг дуустал тэглэхээр боллоо. Энэ нь эдийн засгийн өгөөжтэй гэхээсээ улс төрийн шийдвэр болов.

Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байж Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт “давхар дээл” өмсөн томилогдсон. Түүний хамгийн гал авах асуудал нь Дарханы зам. Бүтээн байгуулалтыг хурдан дуусгаж чадвал алга ташуулах сэдэв нь ч тэр. Үүнийг түргэлүүлэхийн тулд л шаардлагатай цементийг тасалдуулалгүй, хямд үнээр хэсэг хугацаанд татахын тулд импортын цемент ашиглахаар шийдсэн дүр зураг уншигдаж байна.

Засгийн газар “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хийсэн “тулаан”-ыхаа хүрээнд л Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрд буцаан авсан. Одоо бүрэн доголдож, тэг зогсолт хийчхээд байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд “Монцемент” компанийг хамруулж, балбасан. Хил, гаалийн асуудлаас шалтгаалж тээвэрлэлт, үйлдвэрлэлд нь асуудал үүссэн.

Дээрх өнцгүүдийг базвал, улс төрөөр цементийн салбараа унагаж, эргээд улс төрөөр импортын цементийг дэмжих нь.

Арванхоёрдугаар сарын 31-нээс хойш гэж буй ч Дарханы замаа барьчихсны дараа л сая нэг дотоодын үйлдвэрүүд рүүгээ өнгийх вий, энэ төр.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Дотоодын үйлдвэрүүд нь цементийн үнээ байнга нэмж, эрэлтийг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм чинь өөр яахын бэ. Тэгээд ч хэдхэн баян айлуудыг баяжуулах гэж монголын ард түмэн бүтээн байгуулалтын ажлаа ч хийж чадахгүй, аймаар үнэтэй цемент авч хохирох ёстой юу. Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. Өрсөлдөх замаар үнээ буулга үйлдвэрлэгчдээ, зардлаа тана, үйл ажиллагаагаа ил тод болго

Ганаа
Ганаа

Бухын засаа харж үнэг турж үхнэ гэж наад хэдэн олигархуудыг чинь хэдий болтол царайчилж хүлээхийм өвөл хаяанд ирлээ. Нүдээ олсон шийдвэр гэж энийг хэлнэ

Зочин
Зочин

Хчтад эздийнхээ бизнесийг дэмжсэн Монгол төр

Del
Del

үнээ нэмээд байхаар тэгэхээс өөр яах билээ

Bidon
Bidon

Zuv umhii lalruud

Зочин
Зочин

Аль эрт ингэх байлаа. Зунжин 500000 -аар цемент авч үнэ буухыг хүлээсээр энэ жилийн ажил будаа. Хойтон ч гэсэн импортыг дэмжихээс өөр аргагүй. Тэрбум төгрөгөөр ганц хурим хийдэг, үнэ нэмэх замаар хөгжлийн банкны зээлээ төлдөг Монцемент, МАК мэтийн хөлд улсаараа алийн болгон чирэгдэх вэ?

Зочин
Зочин

Тэгэхгүй яадаг юм Муусайн шунал феадалуудын хясалт тохуурхал дор бид амьдарч чадахгүй ЗГ зөв шийдлээ 6сард ийм арга хэмжээ авахбайсан юм

Зочин
Зочин

Зунжингаа харлаа Хүлээлээ Дарханы зам цеминтээс болж байна Бүх барилга цементээ хүлээж байна Зөв зөв Зөв

Холбоотой мэдээ

Back to top button