Нийгмийн

Д.Отгонжаргал: Алтан медалийн төлөөх барилдаанд сэтгэлдээ хүртэл хангалттай байж чадсангүй

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградад мөнгөн медаль хэртэв.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав. Түүнтэй барилдсан Юи Сүсаки нь жингийнхээ босоо аварга билээ.

Алтан медалийн төлөөх барилдааны дараа Д.Отгонжаргал сэтгэгдлээ илэрхийлэхдээ  “Алтан медалийн төлөөх барилдаанд яг сэтгэлдээ хүртэл хангалттай байж чадсангүй. Гэхдээ дараагийн тэмцээнд бүр илүү амжилт гаргана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x