Нийгмийн

Ж.Болдбаатар: Хуурамч зараар ҮАБ-д халдсан хэргийг тагнуулынхан шалгана

ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.

Энэхүү зурагт мэдээллийн дээр Монгол Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сүлдэт тэмдэг, нэрийг байршуулсан байдаг.

Энэ талаар Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийлээ.  

БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар хэлэхдээ “2022 оны есдүгээр сарын 15-наас цацагдсан мэдээлэл худал. ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе руу холбогдож тодруулахад ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлсэн. Хууль, хяналтын байгууллагад хандлаа. Энэхүү хуурамч мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх мэдээлэл юм. Уг мэдээлэл хаанаас гарсныг тагнуул, хууль хяналтын байгууллага шалгана. Монгол Улсын Засгийн газрын лого, ОХУ-ын БХЯ-ны лого, таних тэмдгийг ашигласан. Үндсэн хуулиас салбарласан Цэргийн албаны тухай хуульд Монгол Улсад цэрэг татлага явуулах, цэргийн харилцааг зохицуулах талаар дурдсан байдаг. Тус хуульд бусад оронд гэрээгээр алба хаалгадаггүй заалттай. Энэ маш ноцтой асуудал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-09-17 18:50

Харин нэг л юм болохоор эсрэг тэнэг юм гаргаад ирдэг хэсэг бүлэг байх шиг байна эздииг нь олж хатуу шиидгэж сануулах хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button