Ж.Соронзон МОХС-ийн хувьцаа эзэмшигчээр 2014 онд зөвхөн өөрийгөө бүртгүүлжээ

Ж.Соронзон өчигдөр /2022.09.16/ ажлаа С.Болорт хүлээлгэж өгөв. Гэвч түүнийг дагасан ахин нэг дуулиан дэгдлээ. Тодруулбал, тэрбээр Монгол-Оросын хамтарсан сургуулийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө 2014 онд бүртгүүлжээ.
Тус сургуулийг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлд 9086781 регистерийн дугаартайгаар 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд мөн өөрийнхөө нэрийг бүртгүүлжээ.
Тэгэхээр эл сургууль 2014 оноос хойш Ж.Соронзонгийн хувийн эзэмшлийнх болчихсон байх нь. Харин эцсийн өмчлөгч гэх хэсэг нь хоосон байна.
Түүнчлэн байгууллагын хэлбэрийг ТБАГУТҮГ хэмээн бүртгүүлжээ. Энэ нь Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн үг.
Тэгэхээр тус сургууль улсын төсөвт төрийн байгууллага хэрнээ ганцхан хувьцаа эзэмшигчтэйгээр 2014 оноос явж ирсэн болж таарах нь.
Улсын өмчийг хувийн өмч мэт ганцхан хүний нэр дээр бүртгүүлсэн нь асар том хуулийн хариуцлага хүлээх зөрчил юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн өмчийн сургуулийг хувь хүний нэр дээр бүртгүүлсэн гэхээр энэ чинь улайм цайм хулгай, дээрэм биш үү
Ene ulsiin burtgeliinhen gej yaasan sonin duraaraa humuus bdg yum bee. Arai ch dee. Yag hen gdg hun ene burtgeliig hiisniig ni olj niited zarlah heregtei. Manai ulsad huuli durem gej bga yum uu.
шоронд хий даам шгарчиж
Улсын бүртгэлийн газрын тухайн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны буруутуй үйлдэл байна. Мөн сүүлийн үеийн цүнх баригч албан тушаалтнуудын юу ч мэддэггүй байдлыг ашиглаж ингэж бүртгүүлсэн байж таарах нь дээ.
Үйлийн үр гэж бна тэрнийгээ эдэлж эхэлж бга Удахгүй үнэн мөн нь илчлэгдэнэ
ТӨРийн өмчийн газар ийм муу ажиллаж байна.
Монголчуудыг амьдаар нь залгичих хүн бна яаж ингэж чадаж бнаа
ТӨРийн өмчийн бүхэл бүтэн байгууллага хяналт тавьж чадаагүй байна. ТӨР их муу ажиласан байна.
Соронзон Оросын ачаар цалинждаг байсан мөртлөө барууны намын дагагч юм.
Эрх мэдэлд хүрсэн новшнуудын хийдэг л нэг үйлдэл биш үү
Чадаж байгаа юманд арга байхгүй болж л байна шдээ. Энэ захирлыг газар доогуур ортол муулахаа одоо больцгоо хүмүүсээ! Монголын бусад сургуулиудыг орос-3 шиг болгоход төр засаг боловсролын яам анхаарч ажил хэрэг болгож ажилла гэж шаардаач. Бидний хүүхэд орос-3 шиг сургуулийн орчинд яагаад сурч болохгүй гэж нэг ангид 50-60-уулаа нэг партанд 3-аараа суугаад шим тэжээл багатай хоол идэх ёсгүй гэж нийгмийг уриалаад давалгаа үүсгээч. Тэрнээс энэ сургуулийг бидний хүүхэд сурч байгаа сургууль шиг болго гэж атаархуу монгол зан гаргахаа больчих. Энэ сургуулийг 30 жилийн хугацаанд ийм сайхан сургууль болгох гэж асар их зүтгэл гаргасан шүү Соронзон захирал. Монголд 50-с дээш жил болсон ЕБС олон байдаг боловч энэ сургууль шиг хөгжсөн нь хэд билээ. Хавар болгон л анги засварын мөнгө хураагаад намар ирэхэд халтар хултар будаг түрхсэн болоод л хичээл эхэлдэг биздээ. Орчиндоо байгаа сайн жишээг олж хараад өөрсддөө тусгаж авч сурцгаа. Атаархуу монгол зан улсыг хөгжүүлэхгүй байгаа шүү.