Нийгмийн
Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо

Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,"Гэгээн арвай" клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ.
Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээллээ. Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байжээ.
С.Сувдансондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nul tojig
Баяр хүргэе
улам их амжилт баяр хүргье
Амжилт хүсье
Ягааны гудпманд ажлуулж ашиг хүртэхээр хүүхэн