Нийгмийн

Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа хорложээ

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн … нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ. 

Тодруулбал: Энэ сарын 15-нд Ховд аймгийн  .....  гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна.

Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын авхуулахад түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар иргэн … нь  БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ. 

Нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: Ховд.мн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-19 01:20

Эмчилж болдог. Зорьж ирж үзүүлчихээд амиа хорлодог нь сонин. Айлгахаар ярьсан уу ?

Зочин
Зочин
2022-09-19 12:46

ЧИ МУУ ХОРИОТОЙ АН ХИЙЖ МАХЫГ НЬ ИДЭЭД ГОЦ ХАЛДВАРТ ПАСТЕРИЛЛА ПЕСТИС ТУССАН ЭНЭ НЬ ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ДАРАМТЛААД НӨГӨӨХ НЬ АЙГААД ӨӨРИЙГӨӨ БООМИЛОН ҮХЭВ ШҮҮ? ХӨӨРХИЙГ ТАХАЛ БИШЭЭ МИНИЙ ДҮҮ ЧИ ХАМААГҮЙ ИХ ИДЖЭЭ ЮУ Ч ГЭСЭН ШИНЖИЛГЭЭ АВЧИХЬЯА ХЭРВЭЭ ТАХАЛ МӨН БОЛ БӨГСИЙГ ЧИНЬ ТҮНТИЙТЭЛ ТАРИА ХИЙГЭЭД ЧИ ЭДГЭНЭ. АМЬД ЯВБАЛ МИНИЙ ДҮҮ САЙХАН ШӨ ГЭСЭН БОЛ ОДОО АМЬД БАЙХ САН

Холбоотой мэдээ

Back to top button