Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө 0 хэм давж, цочир хүйтэрнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд:
18-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 



2022 оны 09-р сарын 17-ны 20 цагаас 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн,  цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн,  цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн,  цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button