Нийгмийн

Олгойн хагалгааны дараа оргосон хоригдлыг баривчилжээ

ШШГЕГ-ын харьяа хорих ангиас ойрын хугацаанд гурван хоригдол оргосон хэдий ч баригдсан. Тэгвэл 429-р ангиас дахин нэг ялтан оргосныг баривчилжээ.

Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай "Б" гэгч нь /хулгайлах гэмт хэрэгт шалгагдан/ ШШГЕГ-ын харьяа 439-р ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022.09.18-ны өдрийн 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргожээ.

Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг өнөөдөр 14:15 цагт тус аймгийн эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zocnin
Zocnin
2022-09-19 12:39

Gem buruug ni sain togtoogoogui bj minii duug hilseer horison bsan Ar tal saingui ardiin huuhduuded hils yal tulgasan yum bish bizEr ni tegeed hulgaig ajil hiilguulj toluuldeg bwal deer bizee

Холбоотой мэдээ

Back to top button