Нийгмийн

“Тоонот” рекордсын залуус “Ид шидийн орон”-д долоон сая төгрөг хандивлалаа

“Тоонот” рекордсын залуус 21 аймгаа тойрсон аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.

Үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдсан тус тоглолтын үеэр “Хандивын аян” өрнүүлсэн бөгөөд цугларсан нийт хандивыг “Лантуун дохио” ТББ, “Ид Шидийн Орон” хүүхэд хамгааллын төвд хандивлахаар болсон. Тоглолтын үеэр нийт 7 сая төгрөгийн хандив цугларчээ. Олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар цугларсан уг мөнгийг “Тоонот” рекордсын залуус Хөвсгөл дэх “Ид Шидийн Орон” хүүхэд хамгааллын төвд өнөөдөр (2022.09.19) хүлээлгэн өглөө.

Урлагаар дамжуулан нийгэмд тулгамдаад буй асуудлыг зоригтойгоор хөндөж чаддаг тэд үйлдлээрээ ч мөн үлгэрлэж буйн нэгээхэн жишээ энэ. Цаашид дэлхийн хэмжээнд гарах зорилготой зогсолтгүй хөдөлмөрлөж буй залуус олны талархлыг хүлээгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button