СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Сурвалжилга: Дауны хам шинжтэй ангийн найзынхаа төлөө 44-үүлээ өдөр хичээллэдэг болжээ

“Нийслэлийн 24 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид аутизмтай хүүхэд элсэн орсон. Эхний эцэг эхийн хурлаар хүүхдийн асран хамгаалагч өглөө эрт босоход хүндрэлтэй байдаг талаар ээж, аавуудад хэлэхэд тэд дуу нэгтэйгээр өдөр хичээлээ оруулъя гэж санал гаргасан. Одоо хичээл нь өдөр орж буй”.  

Дээрх мэдээллийг та цахим сүлжээнээс харсан байж мэдэх юм. Бид уг мэдээлэлд дурдагдсан 24 дүгээр сургуулийн зорилоо.


Өдрийн 13.00 цаг. Сургуулийн коридор анир гүм. Д.Бадрах багштай 1Д анги руу орлоо. Энэ анги 45 сурагчтай. Тэдний дунд бидний сурвалжилгын  гол дүр бий. Охиныг Б.Маралжин гэдэг. Тус ангийн хичээл өглөө 08.15-д эхэлдэг байжээ. Харин есдүгээр сарын 12-ноос эхлэн өдөр хичээллэдэг болсон байна.

Өдөр орох болсон нь ийм учиртай...

“Адина” ТББ, Боловсролын ерөнхий газар хамтран “Туслах багш-Сүүдэр багш” гэсэн төсөл хэрэгжүүлж буй ажээ. Энэхүү төсөлд нийслэлийн ЕБС-д суралцдаг дауны хам шинжтэй 10 хүүхэд хамрагдаж байгаагийн нэг нь Б.Маралжин. Түүнээс гадна тус сургуулийн өөр нэгэн сурагч энэхүү төсөлд хамрагдаж буй аж. Мөн адил нэгдүгээр анги. Гэхдээ өөр бүлэг. Тухайн сурагчийн анги ч гэсэн мөн өдөр орж буй гэнэ.

Энэхүү төсөлд хамрагдаж буй хүүхдүүдтэй туслах багш ганцаарчлан ажилладаг байх нь. Туслах багшаар сайн дурын оюутнууд ажиллаж буй ажээ. Биднийг очсон өдөр /2022.09.20/ тус ангид туслах багш ирээгүй байлаа. Б.Маралжинтай ганцаарчлан ажилладаг туслах багш эхний хоёр өдөр хичээлтэй байдаг учир ирдэггүй аж. Харин лхагва, пүрэв, баасан гарагуудад хичээлдээ суучхаад ирдэг гэнэ. Туслах багш нар өглөө хичээлтэй байдаг тул ийнхүү өдөр хичээллүүлэхээр болсон байна. Мэдээж туслах багш ирэхгүй өдрүүдэд анги даасан багш хүүхэд нэг бүрд хүрч ажиллахыг хичээнэ.

Энэ мэт ерөнхий байдлыг эцэг, эхийн хурал дээр танилцуулахад бүгд өдөр хичээллүүлэхийг дэмжсэн байна.

Боломж, шийдэл

Хөгжлийн бэрхшээлтэй болон дауны хам шинжтэй хүүхдээ ердийн хүүхдүүдтэй нэг ангид суралцуулахад хоцрох, ангийнхан нь гадуурхах байх гэх айдсаас үүдэн сургууль, цэцэрлэгт өгдөггүй. Харин тусгай сургуульд өгөх нь олонтаа. Гэсэн ч улсын хэмжээнд тусгай сургууль, цэцэрлэг  ховор. Багтвал орно. Хэрэв багтаагүй бол гэрээр өөрсдөө л мэдлэг олгоно. Улс ийм сонголтыг тэдэнд тулгадаг.

Харин бидний энэ удаагийн сурвалжилгаар очсон ангийн багш Д.Бадрах бага ангийн багшид туслах багш байвал суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боломж байгааг онцлон ярьж байлаа. Мөн нэг анги хэт олон сурагчтай байдаг тул хүүхэд бүрд хүрч ажиллахад хэцүү. Нэг багш дээр олон хүүхэд оногдож буй нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлдөг талаар ярьсан юм.

Тэрбээр “Би боловсролын салбарт 21 жил ажиллаж буй. Өмнө нь аутизмтай хүүхэдтэй ажиллаж байсан. Туслах багш л байвал суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүхдүүдтэй хамт хичээллэж болж байна.

“Туслах багш-Сүүдэр багш” гэсэн төсөлд хамрагдаж буй 10 сурагч бүгд оношлогдсон. Ингэж оношилсноор тухайн хүүхдийн онцлогт тааруулж, хөтөлбөр боловсруулна. Тэгээд ганцаарчилж ажиллаж байгаа байхгүй юу. Ганцаарчилж ажиллахын тулд мэдээж туслах багш хэрэгтэй. Үүнийг нь төсөл шийдээд өгчихсөнд баяртай байна" хэмээв.

Ийнхүү суралцахуйн бэрхшээлтэй 10 хүүхэд жирийн хүүхдүүдтэй нийгэмшиж, хамтдаа суралцаж болж байна. Цаашдаа хот, хөдөөгийн бүх сургуулиуд энэ мэтээр туслах багштай болж, хүүхэд нэг бүрийг суралцах боломжоор хангаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 09:00

ОВооо доо үнэхээр сайхан мэдэээ байна. Ингэж адил тэгш хандаж сурах боломжийг нь хангаж өгөх ёстой юм шүү дээ

Зочин
Зочин
2022-09-21 09:01

HOOORHON YM BE

Зочин
Зочин
2022-09-21 09:01

Сайхан мэдээ байна.

Зочин
Зочин
2022-09-21 09:13

хөөрхөн юм бэ? бүгд л ийм мэдрэмж, сэтгэлтэй болчихвол болоо доо

Зочин
Зочин
2022-09-21 09:17

Mundag saihan bagsh bna

Зочин
Зочин
2022-09-21 09:17

Гайх####тай багш????????

Зочин
Зочин
2022-09-21 09:18

Ангийнхааа хүүхдүүд багш сайн ойлгуулж гадуурх дээрэлхэлт гэдэг зүйлийг байлгаж болохгүй шүү

Уншигч
Уншигч
2022-09-21 09:18

Хүүхдийн нэрийг ингэж зарлаж болдог юм уу

Зочин
Зочин
2022-09-21 09:19

Эерэг ямар сайхан мэдээ эд ч бас сурах хөгжих найз нөхөдтэй болох нийгэмтэй танилцах гээд бүх зүйл энэ хүүхдүүд нээлттэй нийгмийг оршоох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-21 09:20

HAIR HAIR HAIR

Зочин
Зочин
2022-09-21 11:05

Эцэг, эхчүүдэд нь баярл####аа????????
Үүнийг л ёс зүй, үр хүүхэддээ зөв үлгэрлэн дуурайлт үзүүлэх гээд байгаа юм даа????????

Зочин
Зочин
2022-09-21 11:05

Яг зөв. Ингэж эрх тэгш хандаж сурах боломжийг нь нээлттэй олгох хэрэгтэй багйаа юм

Зочин
Зочин
2022-09-21 11:05

Ёстой мундаг хүүхдүүд байна сайн тус####ж байгаарай

Зочин
Зочин
2022-09-21 11:06

Эерэг ямар сайхан мэдээ вэ???????????? Баярл####аа

Зочин
Зочин
2022-09-21 11:08

Mundag xvvxdvvd bnooo

Иргэн
Иргэн
2022-09-21 14:08

Эцэг эхчүүд нь ямар сайхан мундаг хүмүүс вэ

Зочин
Зочин
2022-09-21 14:25

Сайхан мэдээ бна

Зочин
Зочин
2022-09-21 15:21

Ymar mundag huuhduuud bagsh we gylailaaaa

Зочин
Зочин
2022-09-21 15:22

Дэм дэмэндээ дээш эрчиндээ гэж энэ дээ сайхан мэдээ байна

Зочин
Зочин
2022-09-21 21:53
Reply to  Зочин

naad ulig bolson annoying ugee busg ruugee chih tehuu!

Зочин
Зочин
2022-09-21 15:23

Зөв хандлагатай ангийн хамт олонд нь т####архлааа

Зочин
Зочин
2022-09-22 08:17

Даун аутизм 2 чнь ялгаатай ш дэ сурв####жлагч а

Холбоотой мэдээ

Back to top button
22
0
Would love your thoughts, please comment.x
()
x