Нийгмийн

Энэ жил 10 аймгийн 30 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Өмнөговь, Дундговь, Баянхонгор зэрэг зарим аймагт энэ жил зуншлага тааруу байснаас үүдэн олон мал отроор өвөлжих төлөвтэй байна. Тиймээс Засгийн газраас зуншлага сайн байсан аймгуудтай санамж бичиг байгуулан ажиллах чиглэл өгчээ.

Тодруулбал, нийт нутгийн 60 хувь нь гантай байсан Өмнөговь аймаг зэргэлдээ Дундговь, Өвөрхангай аймагтай санамж бичиг байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 31 сумын 1.7 сая мал аймаг дундын отрын бүсэд өвөлжих хүсэлтийг орон нутгаас гаргаад байгаа аж. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээний болон аймаг дундын отрын 9 бүс нутаг байдаг. Эдгээр бүсэд 700 мянга гаруй мал хүлээн авах бэлчээрийн нөөцтэй юм.

Эрсдлийн үнэлгээгээр энэ жил 10 аймгийн 30 орчим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Мөн малын гоц халдвар өвчний дэгдэлт их, зуншлага тааруу байгаагаас Архангай зэрэг зарим аймаг отроор мал хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x