Нийгмийн

Архангайн иргэд: "Засаг дарга М.Батжаргал найздаа хууль бусаар газар олгосон"

Өнөөдөр /2022.09.21/ АТГ-ын гадна Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хууль зөрчиж байгаа талаар тус аймгийн иргэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр иргэд дараах мэдээллийг өгөв. “Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр А/910 тоот захирамж гаргаж, “Нобле Энержи” ХХК-д Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх газарт 256 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал тус сумын засаг дарга Д.Галбаатарыг шахаж хуурамч тогтоолыг гаргуулсан.

Учир нь тус сумын ИТХ-ыг хуралдаагүй байхад ийм шийдвэр гаргасан. Мөн Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн “Цахир багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх “Нобле Энержи” ХХК-н саналыг дэмжсэн” гэх 38-р тогтоолыг нягталж үзэх шаардлагатай.

Яагаад гэвэл иргэдийн нийтийн хурлыг хуралдаагүй байхад хуралдсан мэт тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн хавсаргасан. Тус газар үйл ажиллагаа явуулахаар болсон “Нобле Энержи” ХХК-ий захиарал нь М.Батжаргалын дотны найз, эрх чөлөө хөдөлгөөний хамтрагч, нэг намын нөхөр М.Чимэддорж өөрийн нэр дээр 2021 оны 11 сард шилжүүлэн авсан байдаг. Иймээс дотны найздаа давуу эрх олгон хууль бусаар газар олгох зөвшөөрөл огосон гэж үзэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button