Нийгмийн

Авга эгч: “Картын чинь пин код буруу байна” гэж хэлээд будаг шингэлэгч асгаж шатаажээ

Энэ сард 27 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан харгис хэрэг гараад байна. Манай сурвалжлах баг ГССҮТ-д очиж, хохирогчийн ар гэрээс хэрэг явдлын талаар тодрууллаа. Хохирогчийн биеийнх нь 80 хувь түлэгдэлтэй, хүнд байсан гэсэн мэдээлэл өгөөд байна.

Болсон хэрэг явдлын талаар хохирогчийн авга эгчээс тодруулахад “Есдүгээр сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад манай дүү рүү утастсан. Тусламж үзүүлсэн эрэгтэй хүн залгаад “энд нэг ийм хүүхэд байна, энэ дугаар луу залгаад өгөөч гэсний дагуу ярьж байна. Түлэгдсэн байна” гэж ярьсан.

Дуудлага авангуутаа дүүтэйгээ цуг очход маш аймшигтай байдал угтсан. Ямар ч хувцасгүй, бүх бие нь түлэгдсэн байдалтай байсан. Айлаас орны бүтээлэг гуйж авч нөмрүүлээд авч гарч ирсэн. Тэгээд цагдаа болон түргэн тусламжид хандсан юм. Энэ хэрэг нийтийн байранд болсон байхад нийтийн байрны түрээслэгчид тусламж үзүүлээгүй, цагдаа, түргэн тусламж ч дуудаагүй нь хачирхалтай. Хэрэгтнүүд аль хэдийн зугтчихсан юм билээ.

Хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байсан гэсэн. Манай дүүгээс утас, карт, мөнгийг нь авах зорилготой дуудаж авч ирсэн байгаа байхгүй юу. Тэр таван хүнээс нэг эмэгтэйг нь таньдаг гэж байна лээ. Цаг, гар утас, картыг нь авчхаад ХААН банкных нь картнаас цөөхөн хэдэн төгрөг авсан юм билээ. Буцаж ирээд “цалин ордог картаа өг” гээд тархи толгой руу нь өшиглөж зодсон гэсэн. “Картын чинь пин код буруу байна” гэж хэлээд дээрээс нь юм асгаж шатаасан гэж байна.

Цагдаагийн мөрдлөгөөр будаг шингэлэгч болох нь тогтоогдоод байгаа. Тухайн эмэгтэй будаг шингэлэгчээ биедээ байнга авч явдаг тухай цагдаагийн ажилтнуудаас дуулсан. Мансуурдаг гэж бодож байна. Дүүгийн минь бие 3б буюу 80 хувийн түлэгдэлтэй гарсан. Өнөөдөр бие нь хүндэрсэн, аав ээж нь дотор бий.

Цагдаагийн байгууллага маргааш нь бидэн рүү утасдаад “дүүгийн чинь хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилсан шүү” гэж мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар эхнээсээ батлан даалтад гарч эхэлсэн юм билээ. Бид суллагдана гэж төсөөлөөгүй. Бид энд хүний амь аврах гээд тэмцэж байхад эхнээсээ суллагдаад эхэлчихлээ шүү дээ.

Дүүг минь шатаасан хүмүүсийн эцэг эх нь бидэн рүү ярих нь битгий хэл хүүхдүүдээ суллаж авах талаар хөөцөлдөөд гүйцгээж байна” хэмээн ярилаа.        

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 17:27

ёоооооооо арайчдэээээээээ нимйгмийн хог шааарууууд

Зочин
Зочин
2022-09-21 17:29

iim humuus hezee ch hun bolj tolowshihgui ee. Odoo sullagdsan ch gesen tun udahgui dahin neg gemt hereg uildene. Odoo shiitgehgui bol

ЛГБТ Анараахүү
ЛГБТ Анараахүү
2022-09-21 17:34

Комедиан идэродтойгоон сонжин грандын 905д дахиад оон оон хиймээрээн оюнгэрл эхчээ жээрий өвөө ооон оооон үүүүү үүүүүү

Иргэн
Иргэн
2022-09-21 18:05

Энэ нийгэм юу болоод байна даа амьдаар нь хүн шатаасан нөхдийг батлан да�##�танд гаргасан гэнэ үү? Ажил хийдэггүй амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой нөхдийг �##�бадан хөдөлмөр хийлгэж байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-09-21 18:16
Reply to  Иргэн

Батлан да�##�таар гарч л байг шүүхээр ороод ялаа авб�##� хоригдоно.

Зочин
Зочин
2022-09-21 18:15

Тэгдэг юм. Та нар руу з�##�гаж гуйна гэж бодвол эндүүрэл. Хэрэгтнүүд яаж ийгээд л зүгээр өнгөрдөг. Тиймээс ийм юмнаас хол байж амиа авч явах хэрэгтэй байдаг юм. Өөрөө хохироод л дуусна. наадуул чинь нэг жоохон ял шийтгэл авах нь аваад авахгүй нь зүгээр өнгөрнө. Өөрөө түлэгдээд эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохироод үлдэнэ. Лэнсий юмнуудаас хол байх хэрэгтэй. 16 настай охинтой нь уулзах гээд б�##�арчээ.

Зочин
Зочин
2022-09-21 18:17

Монголчууд уг нь ийм биш яах аргагүй муу ийгмийн нөлөө байна. 90 оноос хойших зэрлэг амьдр�##� хүмүүсийг ийм болгожээ.

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:19
Reply to  Зочин

ХОЛ ОЧИЖ МӨӨР

jjj
jjj
2022-09-21 20:53

alyyyrchdiiig horiocheeee

Зочин
Зочин
2022-09-21 21:23

Эцэг эхийнхэн нь нэрийг, батлан да�##�таар гаргахад нөлөөлж буй хүмүүсийн нэрийг ил зарла!!!

Зочин
Зочин
2022-09-21 21:26

Монголд зэрлэг нийгэм оршин буйн шинж үү. МАН АН хоёр нам улс орныг ийм байд�##�д орууллаа

Baigal
Baigal
2022-09-21 22:49

Eooo estoi novsh ymaa boldog bol uursdiiiig n adil shataagad hayachih ymsan yaj zovsong n uursdud n medruuleh ymsan yagad iim araatanuud bolchihdog bnaa ????

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:18

БҮГДИЙГ НЬ БУУДАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-09-22 08:20

Унждаг улаан хоолойноосоо болж дээ Урьханд орсон бна өөдгүй новшнууд вэ Одооны охид хүүхнүүд үнэхээрийн аймшигтай амилсан шулмас болсон шүү болгоомжтой бай

зочин
зочин
2022-09-22 11:35

26 тай з�##�уу 16 настай охинтой уулзах гэж байгаад урхинд нь оржээ. Хавх руу гүйгээд орсонтой адил. Танихгүй байтугай таних хүнтэйгээ ч хамаагүй дуудсан газар нь гүйж очдогоо болих хэрэгтэй. Ингэж гэнэдэж байгаад амь насаа �##�даж мэднэ. азаар амьд гарчээ. Хажуугаар нь ах дүү хамаатан садандаа ажил тарьж орхижээ. Бөөн зард�##� нааш цааш явах эмнэлгийн асууд�##�. Доод улаанаа дээдэх нь захирч сурмаар юм даа. Юу бодож фб-ээр танилцсан 16-тай охин руу очдог байна. Секс л бодож очоо байлгүй дээ. Чааваас. Тэнэг хүү юм даа. Юутай ч хурдан элгээсэй.

Ариунаа
Ариунаа
2022-09-23 08:27

Хөгийн �##�уурчдийн эцэг эх нь ямар хүмүүс бгааг илрүүлээд зурагтай нь тавь эхний ээлжинд өвчтэй з�##�ууд хэрэгтэй зүйлээр нь туслуул бүгдийг нь хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй арай арай хуульчид бас арын ха�##�ганд өртөвдөө.

Холбоотой мэдээ

Back to top button