СПОРТ

Монголын "Халк" М.Лхагвагэрэл: Аваргын төлөөх барилдаанд жаахан л алдаа гаргаад ялагдчихлаа

Завханы М.Лхагвагэрэл гэж зартай бөх төрж байна. Тэр үндэсний бөхөд ч, чөлөөт бөхийн дэлхийн тавцанд ч тэр “тахал” мэт аюултай, ур чадвартай бөхийн тоонд албан ёсоор орж ирснээ дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж нотоллоо.

Белградын дэвжээний хагас шигшээд “Токио-2020” олимпын мөнгө, “Рио-2016” олимпын хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялсны дараа түүний гаргасан сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж яг л “Халк” шиг харагдаж байв.

Манай улсын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид хүнд жин буюу 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнээс медаль авахыг зорьж, зүтгэсээр ирсэн ч алтын төлөө зогсож байсан түүх байхгүй. Харин энэ замналыг эвдэж чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд Монголын нэрийг тахлах болсон Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн бөх М.Лхагвагэрэлтэй уулзаж хэсэг хором ярилцлаа.


-Өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээж дундуураа дүүргэн энэ удаа мөнгөн медаль хүртлээ. ДАШТ-ий төлөөх барилдааны онцлог юу байв?

-Энэ жилийн дэлхийн аварга урамтай сайхан болж өндөрлөлөө. Өмнө жил Норвегийн Осло хотод болсон дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2021 оны Токиогийн олимпод тавдугаар байрт орсон ч өнөө жил амжилтаа ахиулж мөнгөн медаль авсандаа баяртай байна.

ТАХА АХГЮЛЬ АВАРГЫГ ДАРАА ТААРАХ ЮМ БОЛ ЗААВАЛ ЯЛНА

-Өнгөрсөн олимпоор Таха Ахгюль аваргатай барилдан ялагдсан. Энэ жил ахиад тахим буулгалаа. Нэлээд төлөвлөгөөтэй барилдсан байх?

-Таха Ахгюль аваргад хоёр удаа ялагдлаа. Жингийнхээ гурван гол өрсөлдөгчтэйгөө тактик боловсруулж барилддаг. Ялагдал бүхэн амттай шүү дээ. Ахиад таарвал ялах байх. Харин Гено Петриашвил аваргатай яг боловсруулсан тактикийн дагуу барилдаад давсан. Гэхдээ аваргын төлөө жаахан алдаа гаргаад Таха Ахгюль аваргад ялагдсан. Аваргын төлөөх барилдаан тактикаас жаахан зөрсөн гэж хэлж болно. Өөрөө алдаа гаргасан учраас дүгнэлт хийж байгаа. Дараа дараагийн тэмцээнд жаахан хичээгээд барилдчихад ялах боломжтой.

 -Гено Петриашвил аваргыг ялсан дараа гаргасан сэтгэл хөдлөл биеийн хэлэмж тань Халктай их адилхан харагдсан?

-Тийм гэж үү. Тэр үедээ гаргасан сэтгэл хөдлөлөө одоо би сайн санахгүй байна. Ямартай ч баяртай байсан байх.

 -Дараагийн удаа Таха Ахгюль аваргатай хэрхэн барилдвал ялах юм шиг харагдаж байна?

-Хоёр дахь довтолгоог л би зогсоочихсон бол ялах магадлалтай байсан. Дараагийн удаа ялна.

-Монголоос хүнд жин буюу 125 кг-д дэлхийн аваргын төлөө барилдсан анхны бөх боллоо. Энэ талаараа их онцгой байлаа шүү дээ?

 -Миний жинд барилддаг байсан дээр үеийн ах нар маань маш сайн барилдаж л байсан. Харин би өөрийгөө тэдний залгамж халаа болж гарч ирж байна гэж боддог. Өмнөх үеийн ах нарын маань л заасан зам мөр шүү дээ.

-Шагналын тавцанд зогсож байхад ямар сэтгэгдэл төрөв. 125 кг-ийн дэлхийн босоо аваргуудтай хамт зогссон шүү дээ?

 -Нэг залуугаас бусад нь медалийн тавцанд зогсдог аваргууд шүү дээ. Медалийн тавцанд зогсоход баяртай байсан хэдий ч яг зорьсон зорилгодоо хүрч чадаагүй. Тийм учраас зорилгоо биелүүлэхийн төлөө илүү их шамдах хэрэгтэй байна.

БИ ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРАХДАА МЕДАЛЬ БОДОЖ ГАРДАГГҮЙ

-Дэлхийн аварга болж чадсангүй дээ гэж гуниглах, мөнгөн медаль хүртчихлээ гээд баярлах хоёрын аль нь танд илүү хүчтэй мэдрэгдэж байна?

-Би дэвжээнд гарахдаа медаль бодож барилддаггүй. Энэ спортод хайртай учраас барилдах гэж л дэвжээн дээр гардаг. Дуртай юмаа хийж байгаа маань миний хамгийн том зорилго болдог. Дэвжээн дээр гарахаараа би маш их аз жаргалтай болчихдог. Надад ер нь барилдах л чухал. Тийм учраас аль нь ч тэгж хүчтэй нөлөөлөхгүй байх.

-Энэ жил та улсын заан цолоо дэлхийн аваргын мөнгөн медальтай хослууллаа. Их таатай санагдаж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр барилдах нь хоёулаа л нэг нэгдээ их тус дэмтэй байдаг. Монгол үндэсний бөх өөрөө их сайхан спорт шүү дээ.

-Бөхийн спорт сонирхогчид цаашдаа алинаар нь илүү тууштай явах бол хэмээн ярилцаж байна. Энэ тал дээр?

-Үндэсний бөх, чөлөөт бөхөөр зургаан залуу заан хослуулж барилдаад л амжилт гаргасан. Тийм учраас би ч гэсэн хослуулаад л явна гэж бодож байгаа.

-Дэлхийн дэвжээнд амжилт гаргахад бэлтгэл хангагчийн асуудал яригддаг. Жишээ нь хүнд жингийн бөхчүүд бага жингийн бөхчүүдтэйгээ барилдахаар гэмтээчих гээд байдаг талтай. Бэлтгэл хийхэд ямар асуудал тулгарч байна?

-Манай дээд жингийн ах нар надад бэлтгэл хангахад их тус хүргэдэг. Дүү нар маань ч гэсэн чөлөөт бөхөө сонирхож энэ жинд ороод ирвэл сайхан л байна. Мөн гаднын улсуудад бэлтгэл хийхэд их үр дүнтэй санагдаад байгаа.

 -Та түрүүн хэлсэн би бодсон зорьсон зүйлдээ хараахан хүрээгүй байгаа гэж. Тэгэхээр цаашдын зорилго юу байна?

-Ойрын тэмцээн гэвэл 12 сард дэлхийн цомын төлөөх барилдаан болно. Бусад зорилгынхоо талаар нэг их ярихгүй. Харин хийж харуулмаар байна. Ямартай ч боломжгүй зүйл гэж байхгүй. Тиймээс ялна гэсэн зорилго надад бий. Олимп, дэлхийн аварга болоход ойрхон байна.

-Олимпоос медаль хүртэхээр тань ярилцана гэж найдаж байна

-Ерөөл бат оршиг.

-Цаг гаргасанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2022 08:20

Мундаг з�##�уугаар бахархаж байна

Зочин
Зочин
9 сар 23, 2022 08:59

Зүгээрээ з�##�уу хүн өөрийнхөө эрч хүчээр улам их амжилт хүрнэ битгий няцаарай

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:00

Mundag baisan shvv amjilt

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:00

amjilt hvsiy

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:00

Амжилт хүсье????

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:00

Битгий хамаагүй магтаж хүүхдийн цөс хөөргөөд бай амжилт бүхнийх нь ард баяр хөөр байх ёстой

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:01

Амжилт хүсье

ҮНЭН
ҮНЭН
9 сар 23, 2022 09:42

БАЯР ХҮРГЭЕ МУНДАГ ЗАЛУУ БАЙНА ЛЭЭ

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:43

Ooriin hucheer zaawal amjiltand hureerei dvv min

Зочин
Зочин
9 сар 23, 2022 09:44

Биеэн тоож болохгүй шүү

Зочин
Зочин
9 сар 23, 2022 10:04

Хүүд амжилт хүсье

Зочин
Зочин
9 сар 23, 2022 10:11

Mundag amjilt husii

Баатар
Баатар
9 сар 23, 2022 10:45

Зартай зааны уртай мэх...
Заасан багшийн ухааны ур нийлээд сайхан амжилтанд дахин хүрнээ

Зочин
Зочин
9 сар 23, 2022 14:44

Nutgiin duu min hicheegeerei. Daruuhan hudulmurch baij aabiigaa ulam olon bayarluulaarai .Burhan, Bogd ochirbaani, Dayan hairhan min ibeeg..

бөх сонирхогч
бөх сонирхогч
9 сар 23, 2022 15:38

одтой сайхан барилдаанууд үзүүлж дэлхийн мөнгөн мед�##�ь зүүсэнд тань т�##�архаад бахархаад баршгүй .... гэхдээ .... өнгө хувиргах дэлхийн аварга эрхэм цолонд хүрэх арай л дутуу санагдсан шүү. угаас л гарч ирэхдээ ханачихсан / ханах / гэж /мөнгөн мед�##�ь нэгэнт авчихлаа гэсэн утга илэрхийлэл ...орчихсон гарч ирсэн барилдааны эхлэл төгсгөл хүртэл бүгдийг нягтлан сайнан ажиг�##�сан шүү .....Аваргын төлөөх барилдаанд жаахан л �##�даа гаргаад ялагдчихлаа......тийм барилдаан уучлаарай гараагүй шүү .... сэтгэл зүй өндөр бай ....яг л нөгөө ахаа миний бяр дуусчихлаа гэх киноны дүр орж ирсэн дээ ... за за ирээдүйд нь амжилт .. ванга биш гэхдээ та 4 ын дара�##�ан буй жагса�##�т ирэх жилээс тэс өөр боно гэж дэлхийн том мэрэгжилтэнгүүд бичиж бна . тийм д хичээ . амжилт . даруу л байгаарай даа дэлхийн хүрэл дээр нь мөнгөн мед�##�ь урамшуул�##� зоосондоо эрдэн тэрбүмбатан бүү аашлаарай .

Зочин
Зочин
9 сар 23, 2022 20:49

Daraa tedniig diilne amjilt de

Зочин
Зочин
9 сар 23, 2022 21:49

ЧИ БИТГИЙ ХУЦААД БАЙ ТӨМСӨГ МИНЬ ЧАМАЙГ АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДААД ЭХЛЭХЭД НАЙДВАРТАЙ АЛТ ГЭЭД АРХИ АЦАРЧ УУГААД ТАСАРСАН.ОДОО ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ХӨӨШ УУСААР Л БАЙНА ШАР ТАЙЛ ХӨӨШ ТЭГЖ ОНГИРЧ БОЛДОГГҮЙ БАЙХГҮЙ ЮУ? ЗҮГЭЭР Л ДЭЛХИЙН АВАРГА ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНД АЛТАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЦАН ЮМ ШИГ ОНГИРООД ДЭВЖЭЭН ДЭЭР ХИЧНЭЭН АЛЦАГНАВ ДУРАК.МАНАЙ АЛААЧ ТҮВШЭЭ БЭЭЖИНГЭЭС АЛТ ЧААХДАА ЧАМ ШИГ ИНГЭЖ ОНГИРООГҮЙ ЮМ ШҮҮ. СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙ ГЭЖ МЭДЭХ ҮҮ? ДАРУУ БАЙ ДАХИАД ТААРВАЛ СДАГ АЛНАА Ч ГЭХ ШИГ БИТГИЙ ДОНГОС ТЭНЭГЭЭ

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
9 сар 23, 2022 23:52

Энэ з�##�уугийн ирээдүй урдн яг өөриинхөн гариг байнадаа . Зохисон зорилгодоо хүрэхийн тулд тууштай байгаарай дүү минь

Зочин
Зочин
9 сар 24, 2022 18:08

Бех л юм чинь менге л бодож барилдаж байгаа ш дээ, зугээр барилдаад кайф авна гэдэг ч худлаа даа, ер нь унэн юм унэнээрээ л байсан дээр ш дээ, худлаа ярих хэрэггуй

Холбоотой мэдээ

Back to top button