Нийгмийн

“Сумтай” монголчууд, буутай монголчууд болох вий

Сүүлийн жилүүдэд галт зэвсгийн хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэх боллоо. Дайн байлдаангүй энх тайван улс маань АНУ-ын зарим дүүргүүдтэй адилхан болоход ойрхон болжээ.

Жишээ нь:

  • 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Вьетнам засварын ажилтан руу нэгэн Монгол иргэн гар буу гаргаж сүрдүүлэв.
  • 2022 оны есдүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар хоёр удаа буудсан хэрэг гарав.
  • 2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар бусдыг айлган сүрдүүлж, буудсан хэрэг гарсан.

Энэ мэтчилэн буу барьж нэгнээ айлган сүрдүүлэх нь энгийн үзэгдэл болох нь. Үүнд мөнгөтэй л бол зах замбараагүй худалдаалчихдаг эрх бүхий байгууллагууд ч хамаатай. Уг нь галт зэвсгийн тухай хуулийн хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг ангийн хэрэгсэл зардаг дэлгүүр байлдааны зориулалтаас бусад галт зэвсэг худалдаалдаг аж.

Ингэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс галт зэвсэг худалдан авагчийн сэтгэц, эрүүл мэндийн байдалд тандалт хийж байж зөвшөөрөл олгодог юм байна. Тэгвэл зөвхөн энэ нь тийм ч хангалттай шалгуур биш бололтой.

Тиймээс иргэдийн гар дээрх галт зэвсэг ямар байдалд хадгалагдаж байгааг, тухайн эзэмшигчийн гэр бүлд хамт амьдардаг хүмүүсийг нь давхар судалж байж иргэдэд зөвшөөрөл олгох, хараа хяналтаа чангаруулахгүй бол хэн хүссэн нь буу авч гараад бууддаг болох нь. Монголчууд ч “хоосон буу хорин жилдээ нэг дуугардаг” хэмээн зүгээр ч нэг хэлээгүй бололтой

Буу бол тоглоом биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-09-23 15:28

iregdiin gar deer baigaa buunuudiig huraagaad avaachee zondoo humuus buutail baih yum

Хариулт
Хариулт
2022-09-23 18:27

БАЙДАГ Л асууд�##� .Учир холбогдол нь юундаа байна гэдгийг л судлах хэрэгтэй .2008 онд 4 ИРГЭНЭЭ машинаар хөөгөөд буудчихсан МОНГОЛ улс шүү дээ

Зочин
Зочин
2022-09-23 22:06

БИДНИЙ МОНГОЛНУУДАД СУМ БОЛ ЖИЖИГДЭНЭ МАНИУСЫХ НЬ ТОЛГОЙД ПУУЖИН БАЙГАА ШҮҮ БИТГИЙ ӨДӨӨД БАЙГААРАЙ ИЙМ БАЙХАД ПУУЖИНДАНА.МОНГОЛНУУД БИД ШООЗООФРИНТЭЙ ДЭЭРЭЭС НЬ НИЙГМИЙХЭЭ ДАРАМТАНД ОРООД БҮҮР Ч ЖИНХЭНЭ ТОП ГАЛЗУУЧУУД БОЛЧИХООД БАЙХАД .ТЭР УКРИАН РУУГАА ЖИНХЭНЭ СОНГОДОГ ГАЛЗУУЧУУДАА ЗӨВ АМЬДРАХЫН ЗАГДААГААР УДИРДУУЛААД ЯВУУЛЧИХВАЛ УКРИАНЫГ ГАЗАРТАЙ НЬ ТЭГШЛЭЭД ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭХ УЛС РУУ НЬ ЭВРЭЭ ГОЗОЙЛГООД ДАЙРНАА УААХ ХОРЖИЙЛОО ЯВЬЯА АЛААД ӨГИЙ ЛАЛАРУУДЫГ ПУУЖИНГАА АШИГЛАЯАА

Холбоотой мэдээ

Back to top button