Нийгмийн

Гуравдугаар эмнэлгийн нүдний эмч нар Хөвсгөл аймагт ажиллалаа

Улсын Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нүдний мэс заслын эмч, сувилагч нарын баг есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. 

Баг бүрэлдэхүүн долоо хоногийн томилолтын хугацаанд нийт 300 орчим иргэнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсний дээр зайлшгүй лавлагаа тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан ч тодорхой шалтгааны улмаас төв эмнэлэг рүү эмчилгээнд явах боломжгүй байсан болор цайх, зовхины хүнд хэлбэрийн эмгэг болон нүдний мах авхуулах шаардлагатай зэрэг 10 гаруй үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button