Нийгмийн

"МСҮТ-ийн тэтгэлгийг өгөхөө болино"

Төрийн ордонд болж буй "Халамжаас - хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл МСҮТ-ийн тэтгэлгийг зогсоох талаар мэдээллээ.

Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. Үүний 70 гаруй хувийг МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэгт зарцуулж байсан байна. Энэ жилээс уг мөнгийг МСҮТ-ийн оюутны тэтгэлэгт өгөхөө болиод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжилтээ зориулалтаар нь ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Энэ хүрээнд юу хийхээ та бүхэнд танилцуулъя.

НЭГДҮГЭЭРТ, Төрийн найман байгууллагын статистик мэдээлэлд тулгуурлан дүгнэлт гарган ажиллаж байна. Эдгээр статистик мэдээлэлд огт ордоггүй хүн ам байна. 26 мянган өрх үүнд багтана. ХНХЯ-ны харьяа халамжийн нийгмийн ажилтан 920 хүн уг 26 мянган өрхөд очно. Зурагт, хөрөгчөөр судалгааг тодорхойлохоо больсон. Захиргааны байгууллагын мэдээлэл, судалгааны мэдээлэлд үндэслэж халамжийн бодлогыг тодорхойлно.

Хөдөлмөрийн насны хүмүүс хөдөлмөрлөхгүй байгаад бүх учир байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, халамжийг яг хэрэгтэй хүнд нь оноох нь чухал юм.

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаг, ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1520 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргах зорилт тавьсан. Тухайлбал Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай өрхийг сонгоно. Тухайлбал, өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байна.

Энэ загвар амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах вэ гэдэг загварыг бий болгоно.

ХОЁРДУГААРТ, орон нутагт ажлын байр бий болгох санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно. Орон нутагт онцлогт тохирсон байдлаар, хэдэн хүнийг хэрхэн ажлын байртай болгохыг тодорхой болгосноор санхүүжилтээ авна. Энэ мөнгө дүнгүй урсах ёсгүй. 21 аймгийн засаг дарга, Улаанбаатар хотын даргатай ХНХ-ын сайд үр дүнгийн гэрээ байгуулж гарын үсэг зурна. Үүнийг шаардаж байж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг орон нутагт хуваарилна.

ГУРАВДУГААРТ, ажил хайгч иргэний хувь хүний чадавхыг үнэлнэ. Иргэд ажил хийх дургүй гэхээс илүүтэй мэдээлэл авч чадахгүй байна гэж бодож байна. Тиймээс бид иргэн бүртэй тулж ажиллана. Ингээд тухайн хүний сэтгэгдлийг сонсож, чадавхын үнэлгээ хийнэ. Үүнд суурилан хөдөлмөр эрхлэх төлөвлөгөөг нь хамтдаа боловсруулж өгнө. Ингээд ажилд зуучлах, аж ахуй эрхлэх цогц дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг байгууллага ажил хайгч иргэнийг ажилтай болтол нь тулж ажиллан, улсын хэмжээнд 50 мянган хүнд ур чадварын үнэлгээ хийж, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулж өгөхөөр ажиллаж байна. Санхүүжилт болон тооцоо судалгаа гарсан.

ДӨРӨВДҮГЭЭРТ, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд  хөнгөлөлттэй зээл, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдсэн. Энэ арга хэмжээнд оролцох хүмүүсийн 50-иас багагүй хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн оролцоог хангана. Үүнд ХНХЯ мөнгө хуваарилахгүй. 20 тэрбум төгрөг төсөвлөснийг банкаар дамжуулаад, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр 1400 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчид олгоно. Үүний үр дүнд 3500 орчим ажлын байр бий болж, ажлын байр хадгалагдана гэж тооцож байна.

Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамжуулаад 28 тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг хэлбэрээр 3500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, мал аж ахуй эрхлэгчдэд зээл олгоно. Ингэснээр 5200 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Мөн үүний 50 хувь нь эмэгтэйчүүдэд очих ёстой. Бид тооцоо судалгаанд үндэслэн тэгш зарчмыг баримталж байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд гар утасны аппликэйшнээр нэг сая хүртэлх төгрөгийн, богино хугацааны зээлийг эхний ээлжид Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт туршилтаар хэрэгжүүлнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-26 14:01

Татварын хэдэн төгрөгийг т�##�аар нэг цацах нь энэ авгай. Төрөө нэг �######�аасай.

Юра
Юра
2022-09-26 14:33

энэ хөдөлмөр эрхлүүлэх гээд байгаа хүн чинь мэргэжилтэй байж л ажил хийх чадавхитай болно. ийм чадавхитай болгож хөдөлмөрт урамшуулахын төлөөл МСҮТ-ийн тэтгэмж гэдэг зүйлийг / та нар өөрсдөө х�##�амж гэж нэрэлсэн шүү энэ чинь х�##�амжаас огт өөр зүйл / өгдөг. манай ажлын байр өнөөдөр з�##�уусын амьдр�##�ыг дэмжих хэмжээний ц�##�ин өгдөг бил үү. энэ сайдын хэлж байгаа шиг МСҮТ-ийн тэтгэмжийг шууд зогсоовол монголд ажил хийдэг хүнгүй бүгд "модоо" барих эсвэл жинхэнэ х�##�амжийн улс болох байхдаа

Зочин
Зочин
2022-09-26 19:33

ЭНЭ ЭМГЭН ШУЛАМ МСҮТ н МӨНГИЙГ ЧААХААР БОЛОВОО ЯМАР ХАРАЛГАН БОДЛОГО ВЭ? ТЭГЭЭД ҮҮНИЙГ НЬ ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ УУ? МСҮТ н ОЮУТНУУДАА НУСГАЙЧУУДАА МААШ ХУРДАН ЖАГСАА САРАНГЭРЭЛИЙГ ОГЦРУУЛ ЯАМНЫХ НЬ ГАДАА ЖАГСААД ОГЦРУУЛ СДАГ

Зочин
Зочин
2022-09-26 21:45

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан гэж байгуулаад бүх хөрөнгийг т�##�аар нэг цацах нь. МСҮТ-ийн тэтгэмжийг зогсоож болохгүй . Сайд Л.Энх-Амг�##�ан суд�##�ж тооцоо гаргаад ирсэн зүйлийг Сарангэрэл сайд байхгүй болгоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийх ёстой зүйлийн эсрэг яриад байх юм. Та сайн бодож үз дээ.

Зочин
Зочин
2022-09-27 08:06

Za muusain lalruud odoo odood bgaa muu zgeer 200k ogj bsnaa genet zogsoogood tgshoor ni ogno ene ter ireeduin honrongo oruulalt ene ter geed shaagaad bsan haana bna genet 12 saraas ngoo huuhduud ni togsoh blood irsen chini genet ogohoo bolino ch geh shig tiim l bsan bol sar sard ni ogiod ywj bhgui ysiin ter sardaa bagtaagaad ogch ch chadku bsiin bjiij

Холбоотой мэдээ

Back to top button