Нийгмийн

Хохирлоо улсаар төлүүлэх гэсэн “Бэлтэс мөрөн”-ий хохирогчид ба БУРУУ ХАНДЛАГА

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн 2000 гаруй хохирогч өнөөдөр 10.00 цагт АТГ-ын гадна цуглалаа. Тэдний хохирлын нийт дүн 300 тэрбум төгрөгийг давсан. Харин өнөөдөр хэвлэлд яриа өгөхдөө тэдний төлөөлөл “Хохирлыг улсын төсвөөс гаргая, төр дараа нь “Бэлтэс мөрөн”-гөөс салгаж ав” гэж ярьжээ.

Уг нь “Бэлтэс мөрөн” хэрсүү нүдээр харвал итгэж мөнгөө өгөх газар биш. Үйл ажиллагааны загвар нь “Мөнгөө өгчих, өсгөөд өгье”. Харин хэрхэн өсгөх суурь механизм байхгүй, ядаж ханшийн өсөлт бууралтаар тодорхойлогддог койн, криптовалютаас дор. Өөрөөр хэлбэл ямар нэг тодорхой арга, механизмгүй зүйлд иргэд итгэж, байр орон сууцаа зарж, өр тавьж, мянга мянга, сая саяар нь өгсөн.

Энэ утгаар тэдний мэдлэг мэдээлэл багатай, шүүмжлэх сэтгэлгээгүй, нэг нэгэндээ цуурхлаар хэт итгэдэг байдал нь буруутай ч нөгөө талаар тэд луйвардуулсан нь үнэн. Иймд хууль, хяналтын байгууллага шалгаж, буруутай субъектэд хариуцлага тооцох, хохирлыг нь эргүүлэн төлүүлэх үүрэг хүлээж байгаа.

Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн буруугаас болсон ч, эс болсон ч хууль хяналтын байгууллагад хандан хохирлоо барагдуулах хууль эрх зүйн бүрэн боломжтой. Харин өдгөө төрд гомдогсдын сэтгэлгээгээр хандаж, улсын төсвөөс хохирлоо барагдуулъя хэмээж буй нь анхаарал татна. Эцсийн дүндээ өөрөө өөрсдийнхөө амьдралыг аваад явдаг чадамжтай, бие даасан иргэд төлөвшин нь манай нийгмийн хөгжилд тустай юм. Харин өвдсөн ч, алдсан ч, өлссөн ч, даарсан ч “Төр буруутай, надад тусал” гэж гараа сунгахыг урьтал болгодог сэтгэлгээг нийгмээрээ шүүмжлэх шаардлагатай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

за яршигаа та нарын мөнгө өсгөх гэсэн мангууг бид тьатварын мөнгөөр төлөх ёстой гэж үү ёстой май гээд салаавч гаргая хөлс цусаа урсгаж байж мөнгийг олдог юмаа эргүү малнууд минь

Зочин
Зочин

Ийм худал хуурмаг юманд хууртаад мөнгөө өгсөн нь буруу болжээ. Уг нь иргэд мөнгөө өгөхийнхөө өмнө эрх бүхий байгууллагад өгч шалгуулах ёстой байсан юм. Одоо харин ямар ямар хүмүүс хэдэн төгрөг өгөөд хэдээр өсгөж авсныг шалгах хэрэгтэй. Тэнд эрх бүхий албан тушаалтнууд байсан уу. Хууль шүүх цагдаагийн хүмүүс иөнгөө өсгөж авч уу гэх мэтээр шалгах ёстой.

Иргэн
Иргэн

Тухайн үедээ дараалал дийлдэхгүй нэг нэгнээ дарж алчих гэж овооролдоод цагдаагийн ажилтан очихоор чамд хамаагүй гээд л хашгиралдан эсэргүүцээд хөөж байгаад мөнгөө өгцгөөсөн хүмүүс дээ.

хүннү
хүннү

Хэн та нарыг мөнгөө хүнд өгч өсгүүл гэсэн юм? Хохи чинь. Би татвар төлөгч. Миний төлсөн татварын мөнгийг шуналтай хүмүүсийн алдагдалыг төлхийг зөвшөөрөхгүй. Улс үүнд анхаарах хэрэггүй өөрснөө өгсөн, одоо өөрснөө олоод ав.

Зочин
Зочин

Зүгээр мөрөөрөө ажилаа хийж яваа ард түмний татварын мөнгөнд ерөөсөө хүрч болохгүй. Энэ чинь бид нарын ирээдийн тэтгэвэрээс гадна энэ мөнгөөр цагдаа, шүүх, эмч, багш гэх мэт төрийн албан хаагчид мөн цалинжиж байгаа шүү.

Del
Del

хуулийн дагуу явах хэрэгтэй харин төрөөс хохиролоо төлүүлэх ямар ч боломж олгож болохгүй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Del

Ёстой горьд балайнууд аа

Зочин
Зочин

Битгий хуц гээ

Зочин
Зочин

Арай ч дээ. Өөрсдөө сайн дураараа мөнгөө хувийн хэн нэгэнт өгөөд татвар төлөгчдөөс нэхэн гэдэг ёстой болохгүй.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Хуц хуц

Зочин
Зочин

Durandaa uursduu avaachij ugchikhuud khariutslagaa khyleej surmaar um. Uls yamar avaachij ug gsn bish dee.

Зочин
Зочин

ЗАЯА ЧИНЬ ЭНЭ ДЭЭ ХОХЬ ЧИНЬ ЗА ЮУ ТЭНЭГҮҮДЭЭ ИНГЭЭД ТА НАР ШИГ ЭРГҮҮ ТЭНЭГҮҮД МӨНГӨӨ ӨСГҮҮЛЭЭРЭЙ .ЖИТАЙМЫН ХОХИРОГЧИД ҮХЭХ НЬ ҮХЭЭД ТАНКАНД ГАРАХ НЬ ГАРААД ДУУССАН ЭНЭ ДУУЛИАН НАМДААГҮЙ БАЙХАД БЭЛТЭС МӨРӨН ГЭЖ НЭГ ЛУЙВАРЧИНГУУДАД МӨНГӨӨ ӨГЧ Л БАЙДАГ ӨСГӨӨД ӨГНӨ ГЭЖ УЛЬЖ ГАЧААДАЖ Л БАЙДАГ.ОЛЖ АВНА ГЭЖ ГОШНОГОНЫ АЦ ЖИ ТАЙМЫН ЛУЙВАРЧИН МАРАТ ХАСАГ НУТАГТАА ОЧООД БУЛТУУЛСАН МӨНГӨӨРӨӨ ТАНСАГЛАЖ ХАСАГ ХҮҮХНҮҮДЭЭР БООВОО ХӨХҮҮЛЖ ВИСКИ ШИМЭН КАЗААР ДАРУУЛЖ МОНГОЛ ШИГ ГЭНЭН ТЭНЭГ ШУНАЛТАЙ АРД ТҮМЭН ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР АЛГА ККК ГЭЭД СУУЖИЙНАА ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ГАРГАЖ ЯВУУЛСАН ХУЛГАЙЧУУД НЬ ОВОО МӨНГӨ АВАА БИЗ ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ ҮХЭРНҮҮДЭЭ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Ёстой үнэн хахаха

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Тэнэгүүд яаядаа

zochinhun
zochinhun

soiotoi yumnuud shunaltai sedeleesee bolj hohirchihood yu gej tur tulj bhiin.tatvar tulugchidiin mungu iim heseg buleg humuust zoriulagdah uchirgui shuuuuuuuuuuuuu

Зочин
Зочин

Энэ ёстой цэвэр иргэдийн өөрсдийн буруутай үйлдэл.

ard
ard

энэ монголын нам дагаж баяжсан өлөн төриин хулгаачууд жижиг томгүй төл

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  ard

Тэгээд өөрсдөө баян хулгайч нараасаа л аваач улсаас битгии нэхээд бай малууд

Холбоотой мэдээ

Back to top button