НИЙГЭМ

Д.Амарбаясгалан: Д.Сарангэрэлийг огцруулах захирамжийг Ерөнхий сайд гаргалаа

Өчигдөр /2022.09.26/ Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур айлыг хэлэхдээ “улны” хэмээх үг ашиглан тодотгосон билээ. 

Эл үгэндээ өнөөдөр тайлбар хэлж, мэдээлэл хийсэн.

Улмаар түүнийг өнөөдөр ХНХ-ын сайдыг суудлаас огцруулах захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р заалтад, 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан. Энэ заалтын дагуу хүнийг нийгмийн гарал угсаагаар ялгаварласныг үндэслэн Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг чөлөөлөх захирамж гаргалаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 13:46

За яахав Батлан хамга�##�ахын сайдаар томилно

Зочин
Зочин
2022-09-27 13:59

Шадар сайдыг унагаж Сарангэрэлийг томилж, ХНХЯ, боомт хариуцсан, эмя сайдыг ан-д өгөх нь дээ

Зочин
Зочин
2022-09-27 14:30

ЕС Оюунэрдэнэд баяр хүргэе. Амжилт хүсье.

zochin
zochin
2022-09-27 15:30

Eronhiilogch ogtcor

Зочин
Зочин
2022-09-27 16:05

iim m#liig ehnees ni tomilson ta nar bas hamtdaa hariutsaga hyleej hamtdaa z##ltsgaa, MAN iig sunij muhtul ni jagsaj bosotsgooe mongolchuudaa

Хариу
Хариу
2022-09-27 16:41

Энэ сонин эмэгтэй дандаа сайд болоод байсан. Огцруулсанд баяртай байна. Мэдлэггүй юм байж энд тэнд сайд болоод байдгийг огт дэмжихгүй байсан. Ашгүй дээ. Урт үг яадаг билээ

Ene bol Medeej Zuv l baij taaran !
Ene bol Medeej Zuv l baij taaran !
2022-09-27 18:11

Nastai bolson Nasan Ondor Xel Yarian asuudaltai Ajiimaanar Baytai gesen deer l de !!!
MAN - namd iim Toroliin Ajiimaanar olon olon Baidag shuu dee .... ....

Zochin
Zochin
2022-09-28 02:32

Tavisan u tavisan,shahanaas salaj avsan bz..

Холбоотой мэдээ

Back to top button