УЛС ТӨР

Улныханд зориулсан “УЛ” ажиллагаа

Ердөө 28 хоногийн өмнө тангарагийг нь өргүүлсэн сайдаа хагас өдрийн дотор шийдвэр гаргаад, огцруулчхаж чадлаа. Үүнийг яг Л.Оюун-Эрдэнэ талаас харвал “Дургүйд хүчгүй” гэх агуулга уншигдана. Эрүүл мэнд, Байгаль орчин гээд Д.Сарангэрэл ер нь л бүх салбарын сайд болох шахсан.

Гол нөлөөллийг нь У.Хүрэлсүх хийдэг учраас дангаараа хүчтэй орших гэсэн Л.Оюун-Эрдэнэд энэ нь таалагдаагүй. Тийм ч учраас боломж гарангуут нь шуудхан сайдаас чөлөөлөх захирамж гаргав.

Нөхцөл байдлын хувьд,

“Ул” гэдэг үг нь монголчуудын хувьд баахан дорд утга. Дээрээс нь яамны нөхдүүд олон улсад хэрэглэгддэг орчуулгын хэллэгийг гүүгл транслет байдлаар нь сайддаа утгачлаад ойлгуулчихсан. Тэр зохисгүй үг хэлэгдсэн цаг нь УИХ-ын чуулганы хугацаа биш. Гүйцэтгэх засаглалын ажлыг хууль тогтоох засаглалынхан юугаа ч хийж, чуулганы бус цагаар сонсож, түүнийгээ ил цацчихдаг юм.

Энэ бүхнийг яг эрүүл нүдээр харах аваас,

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд засгийн тэргүүнээс гэнэт Үндсэн хуулийн бус аргаар огцорсонтой ижил кэйс. Хэдий Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж буй ч таавчигны үлгэрийг “Ул” гэх доромж үгээр солиод хэрэглэчихсэн л хэлбэр юм.

Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ахаасаа нийгмийн хөөсрөлийг хэрхэн өөртөө ашигтайгаараа эргүүлэхийг  сурч аваад, тэр аргаараа өөрийнх нь хүнийг танхимаасаа маш хурдан явуулав.

Бүр Японоос шүү. Агаараар захирамж гаргаад, Д.Амарбаясгалангаар танилцуулчихлаа.

Ингэж Д.Сарангэрэл яг үйлдэхүйгээр бус, орчуулгын үгийг өөртөө эрдэж, дураар микрофон дээр “чалчсан”-аас үүдэж, огцров. Олон нийт жигтэйхэн их дургүйцсэн хөөс ийм хурдан үр дүнгээ өглөө. Нийтээрээ нэг хүнийг ийн цовдлоод, амь тавингуут нь алга ташиж таашаал авдаг байдал дээр улс төрчид ингэж сайнаар ажиллаж сурчээ.

Үүнийг яг олон нийт ялчихлаа гэж харах. Бас дүгнэх асар хэцүү. Харин ч эсрэгээрээ ийм прадокс орчин зориудаар үүсгэж байгаад, хүссэнээ нийтийн дэмжлэгтэйгээр хийдэг улс төрийн бохир аргууд улам гаарчих эрсдэл бий.

Жишээ нь, У.Хүрэлсүх таавчигтай ээжээр далимдуулж, засгаа хүнд үед нь орхичихоод зугтсан үр дагаврыг нийтээрээ одоо ч үүрч байна. Харин тэр пародакс орчноос зальтайгаар сугарсан У.Хүрэлсүх эдүгээ Ерөнхийлөгч болсон.

Тухайн үед засаг төрөө нийтийн шүүмжлэлээр унагаад, жигтэйхэн их хөөрцгөөж байсан олон нийт яг юу хожсон бэ. Амьдрал нь яг яаж сайжирсан бэ гээд өнөөдөр өөрсдөөсөө асуугаад, асуудлаа нягталчхаж болно.

Цаашдаа ийм байдлаар сайд нараа үгний алдаа хийнгүүт нь түүгээд огцруулаад байх уу. Үүнд нь бид баясан хөөрсөөр байх уу. Яг нийгэмд, нийтэд ашигтай тустай үйлдэл үүний дараа гарах уу гэдгийг олон нийтээсээ асуумаар.

Уурлах, дургүйцэх, үзэн ядахаа эн тэргүүнд тавиад, сошиал хөөсөнд автаад л байх аваас таны энэ их энерцийг эргүүлээд улс төрчид танд зориулсан “Ул ажиллагаа” болгоод хувиргачихдаг гэдгийг л сануулмаар байна. Төр засгаа эсэргүүцсэн нийгмийн хөөс яг хагарчих гээд буйг маш сэргэгээр мэдрээд, хурдхан нэг механик арга хэрэглэсэн нь л энэ байлаа.

Биднийг нийгмээрээ нэг уурлалдахыг хүлээж байгаад  “Улныханд зориулсан ул ажиллагаа” явуулаад байхыг улс төрчдөдөө бүү хүлээн зөвшөөрөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-28 08:45

Tegj baij ard niit bugd bosood alaad ogno shuu..anhaaraltai baidaa..

Зочин
Зочин
2022-09-28 08:45

Одоо ул гэж ярьдаг тэр яамныхан бас огцорчих л доо. Сайдаараа туг тахичихаад гэмгүй суух юмаа.

Зочин
Зочин
2022-09-28 08:46

Юухан хээхэн дээр ч эд нарыг угаасаа ингэж дорд үзэж болно гэсэн хандлага ханхлаад, гоё яриад юм болгоноос тонших, бүр цавчих гэж улайраад энэ шүү дээ. Бодлого нь өөрөө ##даатай, бодогч нь бүр муухай байна

Хулан
Хулан
2022-09-28 08:55

Чойжилсүрэнг эрчим хүчний сайдаас огцруулахгүй бол ТЭЦ-3, Тавантолгойн цахилгаан станц зэрэг ажлууд эхлэх шинж битгий хэл үнэр ч ##га

Зочин
Зочин
2022-09-28 09:10

Зөв асууд## хөнджээ ЗГ улс төрчид соци##аар ажлаа хийдэг болж Алдаа гаргасан сайдыг огцруулсан нь зөв ч боловч жагса## хийж ураилан дуудаж бга нь соци##аар сэвж бга нь ямар хүмүүс манлайлан оролцож байгаад нэг хараад дүгнээд үзээрэй . Их л сонин мадрэмж бодол төрж магадгүй юм. Ухаант ард түмэн минь ! ##иваа юм бодож тунгааж гарах үр дагавар үр дүнг нь мэдэрч ##с ирээдүйгээ харж соци##аар сэвж баймаар бн шүү. Арга ядсан з##ьт этгээдүүдэд бүү ашиглуулаарай!!!

Иргэн
Иргэн
2022-09-28 09:12

Ene setguulch yu geh geed bnaa.Sarangereliig ugnii aldaanaas bolj ogtsruullaa geed umuuruh shinjtei.Ug ni Sarangerel uuruu mergejliin setguulch hunii amnaas garahgui aldaa gargasan shude.Er ni irged saidaar tomilogdohod taatai huleej avaagui.

Kkkkkk
Kkkkkk
2022-09-28 21:19
Reply to  Иргэн

Яг үнэн хэлэв, иргэн

Зочин
Зочин
2022-09-28 09:31

ЗОХИОН ЁАЙГУУЛАЛТТАЙ УНАГЛАА ДАА. УЛАНД ДУРГУЙ МОНГОЛЧУУД УЛ БООВОНД НУГАСГҮЙ БИЗ ДЭЭ..

Иргэн
Иргэн
2022-09-28 09:44

АЖИЛГҮЙ АНХИГҮЙ ХҮМҮҮС ЯДУУ АМЬДАРДАГ ЮМ . МАНАЙ МОНГОЛЧУУД ЯРЬДАГ ДАА ЗАЛХУУГИЙН ГЭРТ ТҮЛЭЭГҮЙ ЗАЛГИДАГИЙН ГЭРТ ХООЛГҮЙ ГЭДЭГ ҮНЭН ЧАНАРТАА ЯДУУ- УЛНЫ - ДООД ТӨВШИНГИЙН ГЭДЭГ ҮГС НЭГ УТГАТАЙ АЖИЛ ХИЙГЭЭД ЯДУУВТАР АМЬДАРЧ БН УУ ӨВЧИН ЗОВЛОНТОЙ АМЬДРАЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БН УУ ГЭДГИЙГ СУДАЛГААГААР ҮНЭН ЗӨВӨӨР ТОГТООХ ХЭРЭГТЭЙ . ҮНЭХЭЭР 1500 АЙЛ ЯДУУ ТӨВШИНД БАЙДАГ ЮМ БОЛ ДУНДЧААР НЭГ ХОРООНД ЦӨӨХӨН АЙЛ НООГДОНО ШҮҮ ДЭЭ ХОРОО БҮР ХҮСЭЛТ ӨӨРСДӨӨС НЬ АВААД ДУУРГИЙНХЭН ОЧИЖ ШАЛГА ХОРООНЫХОН ХУДЛАА ШҮҮ

Зочин
Зочин
2022-09-28 09:48

Солиороод л байх юм аа. Буруу үг, үйлдэлд хариуцлага тооцож л таарна

Уншигч
Уншигч
2022-09-28 13:41

Сарангэрэл одоо болсондоо тэтгэвэртээ сууж тайван амьдарах хэрэгтэй ажлаа өгөх болсонд стрeссдээд маш их царай ##дсан харагдсан хүнд эрүүл мэнд чух##

Зочин
Зочин
2022-09-28 14:09

Нөгөө өлөн гэдэг сангийн яам нь яах болж байна

иргэн
иргэн
2022-09-28 14:36

бүгд адил нэг тогоо нэг намд буц##ж байгаа юм чин !!!!!!!!Бүгд Огцорцогоо !!!!!! Өөрсдөө улнаас дор хог болжээ!!!!!!!

Зочин
Зочин
2022-09-28 14:55

Улныхан ямар амьдрах НЬ ДАРГА нарт падгуй

Ариунаа
Ариунаа
2022-09-28 15:39

Сарангэрэлийг ерөөсөаө ард түмэн үнэлдэггүй.ямар аргаар яаж яваад ардын намын дарга нарын итгэлтэй хүн нь болчихсон юм болдоо.ардууд нь эсэргүүцээд бхад л сайд болгосондоо.Одоо тэр соёлын сайд гэж юу ч мэдэхгүй дэгдсэн нэг сайданцар бна.Чойжилсүрэн гэж бас нэг шук бна.эд нараасаа хурдан с##даа.Оюунэрдэнээ ер нь бол танаы засгийн газар хамгийн муу чадваргүй боловсон хүёнүүдтэй.Сангийн сайдаа ч гэсэг сольдоо гэе..

Монгол
Монгол
2022-09-28 16:26

Траншейныхныг ул гэхэд харин ч газраас доош байдгуудыг газар дээр гаргасан юм биш үү

Зочин
Зочин
2022-09-28 18:28

Нямбаатар жавхлан огцор

Зочин
Зочин
2022-09-28 19:44

76 ХУЛГАЙЧИНГУУД ТОЛГОЙНЫХ ЮМ БАЙНА ШҮҮ АРД ИРГЭДЭЭ МУУСАЙН УЛНЫ СУРАГГҮЙ ГАРУУДАА ДУУГҮЙ БАЙ. УЙМАРЦАН АРЬСАА ТАТУУЛЖ БОТОКС ШАХУУЛСАН Ч ЭРҮҮНИЙХ НЬ ДООД АРЬС УНЖИЖ ЖИНХЭНЭ БАБА ЯГ БОЛСОН ХӨӨРХИЙ ЧАВГАНЦ РУУ ЯМАР ИХ ДАЙРДЫН.ХОЁР ЖАВЬЖ НЬ ЧИХЭНДЭЭ ОЙРТСОН ХӨӨРХИЙ САРАН ХАТАН ИЖИЙГЭЭ ИЙНХҮҮ ЯВУУЛЧЛАА ИДЭЖ УУЖ Ч АМЖСАНГҮЙ АЯГАТАЙ ЦАЙ НЬ УУР САВСАН ҮЛДСЭЭН ГЭЭД ЯАМНЫХ НЬ ЦЭВЭРЛЭГЧ УЙЛААД БАЙНА ЛЭЭ ШҮҮ.НААДАХ ЧИНЬ ЭМЯ САЙД БАЙХДАА ИХ МӨНГӨ ХИЙСЭН ХӨСҮТ н НЯМХҮҮГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙХАД НЬ ХОНУУТ ӨНЖҮҮТ ЭРГЭЖ ИРДЭГ БАЙСАН ГЭЖ ТЭНДЭЭС ХӨӨГДСӨН ЭМЧ НАР ШИВНЭСЭН ШҮҮ.ЭМЭЭ МИНЭЭ ҮСЭЭ ХУСУУЛААД ЭРХИ ЭРГҮҮЛЭН ГЭРТЭЭ СУУГААЧЭЭ ОДОО ДЭЭРЭЭС НЬ НҮДЭЭ ЖАЙТАЙЛГАН НАМЖИРДДАГАА БОЛЬЧИХООЧ ЭРЧҮҮДИЙГ УРХИНДАА ОРУУЛДАГ АРГА ЧИНЬ ХОЦРОГДСОН БӨЛГӨӨ

зочин
зочин
2022-09-29 09:49

энэ зүгээр нэг үгийн ##даа гэж үү? төрийн сайд хүн хов базаж бгаа авгай шиг юм яриад өөрийнхөө мэдлэг боловсрол, хэр хэмжээгээ харуулаад байгаа ни өөрөө доромжлол. Нөгөө т##аас улс төрч хүний амнаас гарч бгаа үг бүр хариуцлага биз дээ??? дээрхийг бичигч яс хаяад бгаа юмуу?

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-09-29 10:22

Хүмүүс энэ, Монгол хэлээр зөв ярьж сурмаар юм Аливаа юмыг сайн бодож ярьж,хиймээр л байна Ялангуяа ,##бан туша##тай нөхдүүд анхаармаар юм байна Би хэнийг ч өмөөрөхгүй (Буруу,зөв))бас хүний бодол. Сэтгүүлчид хариуцлагатай дүгнэлт хийж ,орчуулга ,энэ тэр зүйлээ цэгцтэй ойлгомжтой бичиж бай! Бусдыг элдэв зүйлд уруу татаж болохгүй Иргэдийг зөв гэгээрүүлж бай,!

Зочин
Зочин
2022-09-29 10:37

Энэ чинь Төрийн толгойд гарсан *бөөс*- МАНгарууд *Төрөөр тоглож* Төр засгаа *тоглоомын* буюу *ээлжлэн* хувааж идэх хэрэгсэл болгосных нь бодит жишээ юм даа!

Мягмарсүрэн
Мягмарсүрэн
2022-09-29 17:35

Харин тиймээ бид бүгд нэгийг бодож хоёрыг тунгааж байхгүй бол улс төрчдийн тоглоом болж 30 гаран жил боллоо. Юунд ч үл автан шударга сонгууль хийдэг болмоор байна.Сан## аваад луйврын арга хэрэглээд байв## илээр шууд гар өргөлтөөр сонгодог болбол ажиллаж чадахгүй шүү дээ

Зочин
Зочин
2022-09-30 08:10

Энэ нь нэг т##даа үнэн. Гэхдээ өөр т##аас нь харъя. Монгол гэдэг бол язгуураасаа стандарт бус үндэстэн. Мөн түүхийг эрэгцүүлж байхад стандарт бус байдлыг опортунист байдлаар маш санамсаргүйгээр өөрчилсөн, засаж сайжруулсан явд## бишгүй бий. Өөрөөр хэлбэл зөвхөн нэр ашгийн төлөө бодож хийсэн, бусдыг хорлосон үйлдэл нь нийтийн сайн сайхны төлөө эерэгээр зориулагдах үе бий. Харин ийм явд## ихэвчлэн нийгмийн гүн ялзр##ын үед тохиож байсан нь нэгийг өгүүлнэ. Манай нүүдэлчдийн хувьд гэхэд Хүннүгийн Модунь шанью эцэг Түмэнг хороож төрийн эргэлт хийдэг, Тэмүжин багадаа төрсөн ах Бэгтэрийг ##ж овгийн толгойлогч болсон эсвэл Хасар тэргүүтэй ##тан ургийн зарим гишүүдийн эрх хэмжээг хүчээр эвдэн засагласнаар ордны эргэлтээс сэргийлсэн, Эсэн тайш ##тан ургийн ноёдыг геноцидоор устгасанаар феод##ын бутр##ыг намжаасан, Х##х Монгол бүрэн эрхээсээ татг##заж Манжид вас## ##ба барих барих болсоноор урт хугацаанд оршин тогтнох үндэслэлээ бүрдүүлсэн, Лениний цуст ярг####аар улласан хувьсг##ыг Монголд хийснээр орчин үежсэн улс орон болох эхлэлийг тавьсан, Цэдэнб## Бнмау-г Зху-н бүрэлдэхүүнд багтаах бодлогыг хэлбэрэлтгүй баримт##ж байсны дүнд Москва Монголыг онцгой хян##таасаа түр сулруулсан гэх мэт.

Зочин
Зочин
2022-09-30 08:13
Reply to  Зочин

Магадгүй одоо өрнөж буй процесын дүнд Монголд улс төрийн соёл аажмаар тогтох эхлэл тавигдаж байж болно. Өөрөар хэлбэл эрх баригчид, авилгачдын хоорондох ####цаан санамсаргүйгээр ёс суртахууны модернизацийг нөхцөлдүүлж мэдэх юм.

Зочин
Зочин
2022-10-01 00:44

бодхоос бүүр уур хүрээд байх юм энхболд цагаан цаастай зүйрэлсэн ман гарууд хэтэрхий давилуун намайг хэн хэлж нохойг хэн садаг юм гэж боддог болсон даваргасан хүмүүс бол цагдаа нар дандаа тэдний төлөө ажилна санхүүгийн ш##гах хэрэгтэй мөнгөний төлөө бол юуч хийнэ цагдаа нар

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
2022-10-01 08:22

Эдийн засаг бололцоотой үед сонгуульд ялахын тулд ард түмэнээ хавтгайрсан х##амжаар бялууруулчихаад харин жинхэнэ амьдар## нь хүндрэх үед тэднээс х##амжаа хасна гэдэг ёстой хүн чанаргүй МАН-н бодлого.

Холбоотой мэдээ

Back to top button