УЛС ТӨР

БНСУ руу визгүй гаргах АРВАН компанид Ц.Баатарсайхан, АЖХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат нарынх багтжээ

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон. Тус шийдвэр аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

Тус аяллыг зохион байгуулах эрх авсан АРВАН компанийн нэр тодроод буй. БНСУ-ын Элчин сайдын яамнаас өөрсдөө сонгон шалгаруулсан аж.

"Эдгээр компаниуд дотор асуудалтай компаниуд бий" гэх мэдээллийн дагуу ХЭНИЙ, ЯМАР компаниуд шалгарсныг нягталж үзлээ.


НЭГДҮГЭЭРТ: "Жуулчин" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Отгонбаяр ажилладаг. Улсын бүртгэлд ч түүний нэр бүртгэлтэй байдаг. Ц.Отгонбаярын хувьд "Таванбогд групп"-ийн Ц.Баатарсайханы төрсөн дүү. Тэрбээр “Монголын аялал жуулчлалын холбооны гишүүнээр ажилладаг аж. "Жуулчин" ХХК-ийн хувь эзэмшигчээр "Таванбогд трэйд" ХХК-ийн нэр бүртгэлтэй байна. Тус компанийн захирлаар Ц.Баатарсайханын өөрийнх нь нэр бүртгэлтэй байдаг бөгөөд ах дүү нар нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.

Сонирхолтой нь: opendatalab.mn сайтаас шүүж үзэхэд "Жуулчин" ХХК-ийн хамаарал бүхий төрийн албан хаагчийн мэдээлэл дээр Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хэлтсийн дарга Т.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга Б.Оюунтуяа нарын нэр бүртгэлтэй байгаа юм.


ХОЁРДУГААРТ: "Летс Трэвел" ХХК бол Монголын аялал жуулчлалын холбооны Дэд Ерөнхийлөгч С.Амгаланбатынх. Тэрбээр тус компанийнхаа захирлын албыг хашдаг. Тус компанийн хамтран эзэмшигчээр С.Амгаланбаттай цуг, Сүхбаатарын Батзаяа, Даваагийн Цэнгэл гэх нэрс бүртгэлтэй байна.


ГУРАВДУГААРТ: "Нью жуулчин турс" ХХК-ийн Ерөнхий захирлаар Ш.Нэргүй ажилладаг. Тус компани гадаад дотоодод арав гаруй охин компанитай групп болон өргөжсөн. Тус компанийн Ерөнхий менежер Д.Наранцэцэг Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн.

Дээрх гурван компани гурвуулаа Монголын аялал жуулчлалын холбооныхны компани гэдэг нь харагдаж байна.


ДӨРӨВДҮГЭЭРТ: "Аэрмаркет холидэй" ХХК-ийн Бямбадоржийн Баянжаргалын нэр бүртгэлтэй байна. Тус компани анхны шууд нислэгээ ирэх сарын 24-30-нд хийхээр төлөвлөжээ. Зургаан шөнө, долоон өдрийн аялал зохион байгуулах бэлтгэл хангаад байгаа гэх мэдээлэл байна.


ТАВДУГААРТ: "Аэрмэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Бямбадоржийн Элбэгжаргалын нэр бүртгэлтэй байгаа юм. Тус компани эрхээ авсан ч аялал зохион байгуулахгүй гэж буй аж. Учир нь иргэд Сөүлд очоод харлах эрсдэлтэй тул эрсдэлтэй аялал зохион байгуулахгүй гэх мэдээлэл байна.

ЗУРГАДУГААРТ: "Тотал эйшэн" ХХК Солонгосын Бусан хот руу шууд нислэг зохион байгуулдаг

ДОЛДУГААРТ: "Чандмань консалтинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Пүрэвдоржийн Ганцэцэг бүртгэлтэй байна.

НАЙМДУГААРТ: "Жой монголиа трэвэл" ХХК-ийн Захирлаар Бомбишийн Ариунжаргал бүртгэлтэй. Бомбиш Баяржаргал хамтран хувь эзэмшдэг.

ЕСДҮГЭЭРТ: "Ай Эйч Си" ХХК-ийн эзэмшигчээр Ялла гэх компанийн нэр бүртгэлтэй байна. Мөн хамтран хувьцаа эзэмшигчээр "Бриллианс Клиник" эмнэлэг 2017 оноос бүртгэгджээ. Харин "Ялла" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Пүрэвсүрэн Осоржам бүртгүүлжээ.

БНСУ руу 15 хоног визгүй гаргах арван компани аялагчдад шаардлага тавина. Тэр нь: Яньян нисэх буудлаар дамжин БНСУ руу аялахын тулд иргэд 15-20 сая төгрөг байршуулна. Ингэхлээ шаардлагад нийцсэн, ярилцлагад тэнцсэн иргэд дансандаа мөнгө байршуулах аж. Харин зарим компани 20 сая төгрөгөөс ч ихийг байршуулах шаардлага тавьж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 09:23

ene odoo dandaaa ingeed karmanii bussines boltson

Зочин
Зочин
2022-09-29 09:29

монголд дандаа ийм хогын юм хийж амар мөнгө олох гэсэн хүмүүс дүүрэн байх юм аа машин ачилтыг хар�##�даа дарга нар нь дандаа цагдаа эсвэл цагдаагын эхнэр

Зочин
Зочин
2022-09-29 09:32

odo baahan hamaatnuuda gargaa chaachnaa

Зочин
Зочин
2022-09-29 09:40

odoo ingeed l balairaaad ehelj baigamdaa

Зочин
Зочин
2022-09-29 12:36

Мэргэжлийн холбоондоо гишүүн байхад яагаад өлгөж аваад төөрөгдүүлээд байна вэ? Солонгосууд олон т�##�аа харжээ

Аялагч
Аялагч
2022-09-29 12:48

Аялахл жуучл�##�ын компаниуд ш�##�гарахгүй дэлгүүр эсвэл уул уурхайн компаниуд ш�##�гарах ёстой юм уу? Өгөх гээд байгаа мэдээлэлийг сайн ойлгосонгүй ээ

Аялагч
Аялагч
2022-09-29 12:50

Аял�##� жуулчл�##�ын тендерт аял�##�ын компаниуд ш�##�гарахгүй өөр ямар компани ш�##�гарах ёстой юм бол? Өгөх гээд байгаа мэдээлэлийг огт ойлгосонгүй ээ

Зочин
Зочин
2022-09-29 16:26

Ийм утгагүй мөнгө хожих гэсэн аял�##�д тэнэг хүн л явах байх даа. Иргэдээ мөлжих гэсэн зүйл байна шүү.

Зочин
Зочин
2022-09-29 17:01

Таванбогдын Баатарсайхан новш юм үзээгүй. Мах ч зарна, түцний бизнес ч булаана. Томчууд байж жижгүүдийн бизнес булааж зах зээлээс шахна

ккк баатарсайхангүй юм байхгүй юм аа.
ккк баатарсайхангүй юм байхгүй юм аа.
2022-09-29 18:10

баатарсайхангүй юм байхгүй юм аа.Баатарсайхны дургуйг хүргэвэл АНУ гарч амьдрах эсвэл тэгээд хэцүүхэн л амьдрах болох юм даа. Баатарсайхан үхэж байж л зарим хүмүүс амар тайван амьдрах юм шиг байна. Зүгээр жаахан л уурыг нь хүргэвэл будаа

Зочин
Зочин
2022-09-29 20:24

НҮД НЬ ЗООС БОЛЧИХСОН ХҮМҮҮС

Иргэн
Иргэн
2022-09-30 00:54

Цөөн хоног аялахад олон юм хийх тул аял�##� ядаргаа болсон. Мөн онгоцны хоол үйлчилгээ муудсан.

Hus
Hus
2022-09-30 09:22

Odoo tegeel mungu bairshuulan ayldag hun baihuu tenegteh yumaa munguteichuud ni zugeer l aylaal ybchihnashtee

Бөрт
Бөрт
2022-09-30 15:17

Өлөн гэдэг үг зүгээр юм уу

Зочин
Зочин
2022-10-01 01:32

hee nohoi doloo gej 20.000000 saytai bol gantsaaraa yvaad l irne shv de

Холбоотой мэдээ

Back to top button