Нийгмийн

Өсвөрийн шатарчдын ДАШТ-д М.Цэлмэг медальт байрт шалгарлаа

2022 оны Өсвөрийн шатарчдын 8,10,12 насны ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүржийн шатрын төв Батуми хотноо 2022 оны есдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Монгол Улсаас нийт 27 өсвөрийн тамирчин, есөн дасгалжуулагчийн хамт өрсөлдсөнөөс М.Цэлмэг 11 өргөөс 8.0 хожил авч медальт дөрөвдүгээр байрт шалгарсан бол 9-10 насны хөвгүүдийн ангилалд Т.Түвшинтулга 11 өргөөс 8.5 хожилтой 7-р байрт шалгарч дэлхийн медаль руу ойртлоо.

Мөн 9-10 насны охидын ангилалд Б.Ану 12-р байрт, 11-12 насны охидын ангилалд Г.Урангоо 18-р байрт, 8 насны охидын ангилалд И.Цэлмүүн 19-р байрт шалгарч эхний 20-д бичигдлээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 70 орны 752 тамирчин зургаан ангилалд өрсөлдсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button