Нийгмийн
Х.Цагаанбаатар эхнэрийнхээ суманд сургууль байгуулна
Төв аймгийн Алтанбулаг суманд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Мон-Алтиус Цагаанбаатар Академи салбараа байгуулахаар болжээ. Энэ талаар Х.Цагаанбаатар "Эхнэрийн минь хүүхэд насаа өнгөрүүлж, амжилтын гараагаа эхэлж байсан энэ сайхан сумаас олон алдартан олимп дэлхийн аварга төрөх болтугай" хэмээн сургууль байгуулах талаар мэдээлжээ.
Хос хөдөлмөрийн баатар Алтанбулаг сумын удирдлагуудтай уулзаж, нутагтаа жүдо болон бусад спортыг хөгжүүлэх тал дээр хамтран дэмжин ажиллахаар ярилцсан байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bagshdaa heseg bavuuldag bsan huuhen bn
uvyariad bg um...bagshtaigaa ger bul bsn um