Нийгмийн

ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ОХУ-ын зарим хотуудад албан бус жагсаал, цуглаан болох тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байгаатай холбогдуулан Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд "ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг зөвлөж байна. Мөн олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-09-29 14:01

МАНАЙ ҮХЭРНҮҮД МУУ САНААТАЙ ОРОЛЦОХГҮЙ

Зочинhg hgсм
Зочинhg hgсм
2022-09-29 14:05

оросод сураад яах юм цаашид элхийд нүд үзүүрэгдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button