Нийгмийн
Бөхчүүд гар утсаараа бүртгүүлж барилдана

МҮБХ-ноос 2022-2023 онд зохион байгуулах улирлын барилдаануудад цахим бүртгэлийн системийг ашиглах болжээ. Ингэснээр бөхчүүд цаашдын барилдаануудад гар утсаараа нэг товчлуур дараад бүртгүүлэх, бүртгэлээ цуцлах, өөрийн зураг, аймаг, сум, цол, харьяа байгууллага зэрэг мэдээллийг цаг тухайд нь солиулах боломжтой болох юм.
www.devjee.mn сайтад нэвтэрч, зааврын дагуу өөрийн мэдээллийг илгээн баталгаажуулснаар барилдах эрх нь үүсэх юм.




Эх сурвалж: МҮБХ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.