Нийгмийн

Таха Ахгюль эхнэрийнхээ нутагт аялж явна

Саяхан Белградад болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргад 7 жилийн дараа гурав дахь түрүүгээ хүртсэн Туркийн хүнд жингийн алдарт бөх Таха Ахгюль есдүгээр сарын 25-нд Анкара хотын хамгийн том ресторанд хуримаа хийсэн билээ. Тэгвэл аварга бал сарын аялалдаа гарчээ.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа 2022 оны гурван төлөвлөгөөгөө бүгдийг нь гүйцээсэн, одоо аялалд явлаа" гэсэн утгатай пост оруулсан бол дараа нь Унгарын Будапештэд байгаагаа мэдэгджээ.

Түүнийг сүйт бүсгүйг Бьянки Чекуш гэдэг.

Унгар гаралтай 31 настай Бьянки фитнессийн дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ загвар өмсөгчийн бизнест давхар хүч үздэг. Таха Ахгюль сүйт бүсгүйдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрлэх санал тавьсан юм. Алдарт бөхийнхөө хуриманд Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай, Анкара хотын дарга Мансур Явас, Унгарын элчин сайд Виктор Матис, залуучууд, спортын сайд Мехмет Касапоглу, орлогч сайд, сонгомол бөхийн олимпийн хошой аварга Хамза Ерликая гээд хүндтэй зочид уригдcан.

Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган улс төрийн яаралтай ажил гарсан тул хосуудад утсаар баяр хүргэжээ.

Эх сурвалж.MGL SPORT

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 11:32

Az jargal husie! <3

Холбоотой мэдээ

Back to top button