Т.Доржханд: Г.Занданшатарын нээлтэд хэлсэн үг эдийн засаг хүнд байдалд орсныг илтгэж байна
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь ХҮН-ын гишүүн Т.Доржханд эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Та бүхэн анзаарсан бол УИХ-ын дарга Г.Занданшатарын нээлт дээр хэлсэн үг эдийн засаг маш хүнд байдалд орсныг илтгэж байна. Тийм учраас хэмнэе гэдэг ерөнхий үгийг л хэллээ. Үүнтэй холбоотойгоор 2023 оны төсвийн төсөлд ХҮН-ын бодлого судалгааны хүрээлэнгээс шинжилгээ хийсэн.
Ингэхэд Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдал байна. Цаашдаа ийм байдлаар ажиллах боломж байхгүй. Ялангуяа мөнгөний бодлого хэлэлцэж байгаа үед бизнес эрхэлдэг хүмүүс дээрээ тогтох уу, төр гэж ажил олгодог8 халамж өгдөг талаа сонгох уу гэдэг дээр л тогтож байна” гэв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ х�##�тар нохой бүр огт үг хэлэхгүй байгаасай.