БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр дөрвөн байршилд нүхэн гарц барина
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм.
Энэ үеэр талууд нийслэлийн гол дөрвөн байршилд босоо чиглэлд автомашины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг онцлоод, хэрэгжилтийг онцгой анхаарч хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллах бөгөөд нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил ийнхүү эхэлж байна. Зураг төслийн ажлыг найман сарын хугацаанд боловсруулж, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин дараа нь нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм байна.
Нүхэн гарцуудыг дараах дөрвөн байршилд хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц
- Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар
- Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц
- Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц
Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авто замын нүхэн гарц гээд байхад явган хүний нүхэн гарсны зураг тавьчих юм. Мэдээг гуйвуулах нь дэндүү юм.
Мөнгөн завъяагын буудлын хажуугын нүхэн гарцын хана ч муухай эрээн цоохор шүү!!!! Харамсмаар!!!
Геологийн лабораторийн урдаас шууд яармагийн замд нийлсэн гүүр зам тавих нь нүхэн гарцаас хэрэгтэй ш дээ
барс 2ын урдуур нүхэн гарц хийгээч олон хүн төмөр зам дээр дайруулж байна ш дээ