Нийгмийн

Тодруулга: Албан байгууллагуудын дулааныг есдүгээр сарын 15-нд нээсэн

Сүүлийн өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслээр зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дулааныг өгөөгүй байна. Үүнээс үүдэн хүүхэд даарч, ханиад хүрэх тохиолдол нэмэгдэж байна гэх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл бид энэ асуудалтай холбогдуулж "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК"-иас тодрууллаа.

"Жил бүр халаалтыг нэгдсэн журмаар есдүгээр сарын 15-ны өдрөөс өгч эхэлдэг. Энэ жил ч мөн адил заасан хугацаанд дулааныг нээсэн. Шугам засвартай болон дулаан худалдан авах гэрээгээ манай байгууллагатай хийгээгүй бол л халаалт нь нээгдээгүй байх боломжтой. Бусдаар тийм тохиолдол гарах боломжгүй. Эмнэлгүүд ч мөн адил" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button