Нийгмийн

Нэг өрөө байрны түрээсийн үнэ 1-1.3 сая төгрөг болж нэмэгджээ

Хоёр сарын өмнө нэг өрөө байрны түрээсийн үнэ дунджаар 550-800 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Энэ үнэ өмнө жилүүдийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт төдийгүй түрээсийн байранд амьдардаг иргэдийн хувьд хүнд ачаа болоод байгаа. Гэтэл нэг өрөө байрны түрээсийн үнэ дахин тавин хувиар нэмэгджээ. Үүнийг салбарынхан ОХУ-ын нөхцөл байдлын улмаас манай улсад орж ирээд буй тус улсын иргэдтэй холбон тайлбарлаж буй.

Бид нягтлахаар иргэд байр түрээслэхдээ хамгийн их ханддаг Unegui.mn сайтаас нэг өрөө байрны түрээсийн үнийн дүнг судаллаа.

Ингэхэд 400-500 мянган төгрөгөөр түрээсийн үнэ нэмэгджээ. Тодруулбал, иргэд нэг өрөө байр түрээслэхийн тулд 1.000.000-1.300.000 төгрөгтэй байх шаардлага үүсээд буй гэсэн үг. Мөн байр түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчдээ тавьж буй нөхцөл ч чанга, хатуу. Учир нь төлбөрийг хамгийн багадаа 3 сарын хугацаагаар бөөн авах шаардлагыг тавьж байна.

Зөвхөн нэг өрөө байрны сарын түрээсийн үнэ манай улсын цалингийн дундаж хэмжээтэй бараг тэнцэж буй энэ нөхцөлд иргэдийн байр түрээслэх боломж бүрэн хаагдаж ч болохоор байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бааска
Бааска
2022-10-05 11:53

Төр засаг нь энэ т�##� дээр анхаар�##� хандуулах хэрэгтэй байна монголын нийгэмд хэдэн хувь нь түрээсийн байраар амьдраж байгаа. т�##�аар суд�##�гаа хийх хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин
2022-10-05 13:04

Бүр 1 өрөөө байр түрээслэх гэж хайгаад олдохгүй байна гээ л бод

Зочин
Зочин
2022-10-05 13:05

Иргэд боломжийг айхтаар ашиглаж байгаа юм шүү. Гэхдээ түрээслүүлж байгааа нэгэнд нь бөөн боломж ч түрээслэж байгаа нэгэнд нь хэцүү юм

Зочин
Зочин
2022-10-05 13:05

Estoi bairniii une temgert handaj baih shiw

Зочин
Зочин
2022-10-05 13:12

Оросуудад бол яаадийн

Холбоотой мэдээ

Back to top button