Нийгмийн
Волейболын залуучуудын УАШТ-д "БАЯНХОНГОР КОРУНТ ГЕО" баг анх удаа аваргаллаа

Монголын Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээн есдүгээр сарын 29-ний өдөр эхэлж өчигдөр буюу аравдугаар сарын 05-ны өдөр аваргуудаа тодрууллаа.
Уг тэмцээн дээд лигийн өмнө зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд тэмцээнд оролцсон шинэ залуу баг, тамирчид дээд лиг рүү дэвшин тоглох боломж ч байж болохоор харагдав. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдэд 10 баг өрсөлдсөн юм. Энэ тэмцээн залуучуудын ангиллын 2022 оны гурав дахь тэмцээн болж байна. Залуучуудын УАШТ-д “Залуу монгол”, “Хөвсгөл шинэ үе” багууд анх удаа өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
- Нэгдүгээр байр: Лхагвасүрэн эзэнтэй А.Очгэрэл ахлах дасгалжуулагчтай Д.Раднааранцас ахлагчтай БАЯНХОНГОР КОРУНТ ГЕО
- Хоёрдугаар байр: Б.Энхбат эзэнтэй Б.Бат-Эрдэнэ менежертэй ОУХМ А.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай Б.Мөнхсайхан ахлагчтай ХИЛЧИН АЛТАЙН БАРС
- Гуравдугаар байр: Ц.Отгонбаатар эзэнтэй, ОУХМ Ч.Отгонбаяр ахлах дасгалжуулагчтай, Б.Амар ахлагчтай “Минжит Булган ХХК-ны МИНЖИТ БУЛГАН ЗАЛУУ МОНГОЛ”
Шилдэг тоглогчдоор:
- Шилдэг хамгаалагч: Залуу Монгол багийн тамирчин Э.Өсөхбаяр
- Шилдэг давуулагч: Баянхонгор аймгийн тамирчин Д.Раднааранцас
- Шилдэг холбогч: Хилчин Алтайн барс багийн тамирчин Мөнхсайхан
- Шилдэг довтлогч: Хилчин Алтайн барс багийн тамирчин Б.Мөнхсайхан
- Тэгш тоглогч: Баянхонгор багийн тамирчин Г.Цэнд-Аюуш
- Шилдэг дасгалжуулагч: Баянхонгор багийн дасгалжуулагч Б.Очгэрэл
- Шилдэг шүүгч: Т.Мягмарсүрэн











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.