Нийгмийн

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүүхдүүд номын сантай болох төсөл бичээд шалгарчээ

Хөвсөл далайн эрэг дагуу орших Хатгал тосгоны ЕБС-ийн хүүхдүүд өөрсдөө санаачлан номын сантай болохоор төсөл бичжээ. Тэд төслийн уралдаанд оролцож дэмжүүлэхээр болсон байна.

Тус сумын сургууль 1942 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогоос таван жилийн өмнө ашиглалтын хугацаа нь дуусжээ. 80 гаруй жилийн өмнө баригдсан сургуулийн анги танхим, номын сан хүйтэн, хүүхдүүд хичээллэхэд хүндрэлтэй байдаг байна. Мөн номын сан нь бага номтой, хүрэлцээ муутай аж. Тиймээс хүүхдүүд номын сан, дулаахан байртай болохоор ийнхүү төсөл бичжээ.

Тэдний номын сан болгож өөрчлөх байр

Хүүхдүүд хэрэгтэй байгаа номын жагсаалтаа ийн гаргасан байна:

  • Шалгалтын /IELTS, TOEFL, ЭЕШ зэрэг/, 100 орчим ширхэг
  • Хэл судлал /монгол, англи, орос, солонгос, хятад хэлний анхан, дунд, ахисан түвшний ном/: 100-200 ширхэг
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном, 100-150 ширхэг
  • Хувь хүний хөгжлийн ном /мэргэжил сонголт гэх мэт/, 50-100 ширхэг
  • Уран зохиолын ном /гадаадын уран зохиол, сүүлийн үеийн, англи монгол хэлээр/, 50 ширхэг

Одоогийн байдлаар тэдний төслийг 10 сая төгрөгөөр дэмжих болсон бөгөөд энэхүү мөнгийг тэд дотоод засал, ном, тавилга авахад зарцуулахаар төлөвлөжээ.

Уншигч та хүүхдүүдийн номын санд ном хандивлахаар бол "Натур"-ын зам дагуу байрлах Дали товерийн 502 тоотод аваачиж өгөх боломжтой юм байна.

Харин шуудангаар илгээх бол: Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, Conquerors клуб эсвэл Э.Үржинханд, 96691399 дугаараар холбогдож болно.

Тэдний мөнгөн хандивын данс: 5906202050 /Хүлээн авагчийн нэр: Гэрэлцэцэг/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 11:19

Сайхан мэдээ байна баяр хүргэе

Зочин
Зочин
2022-10-06 11:20

Санаачлагатай мундаг хүүхдүүд байна шүү. Ашгүй дээ зорьсондоо хүрч

Зочин
Зочин
2022-10-06 11:20

Uneheer sain bn shuuu huuhduudeeee amjilt

Зочин
Зочин
2022-10-06 11:20

БАХАРХАЛ ТӨРӨВ САЙН ХҮҮХДҮҮД БАЙНА

Тулга
Тулга
2022-10-06 11:50

мундаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button