Нийгмийн

ГХЯ: Манай улсын 15 иргэн Мьянмарын хөдөлмөр эрхлүүлэх газарт хохирогч болсон нь үнэн

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Мьянмарын хүний наймааны "КК парк" гэх газарт Монгол Улсын 15 иргэн хохирогч болсон нь тогтоогджээ" гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ асуудлыг нягтлахаар Гадаад харилцааны яамнаас зарим зүйлийг тодруулахад:

"Энэхүү мэдээлэл үнэн. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай улс Мьянмарт албан ёсны төлөөлөгчийн газар, элчин сайдын яамгүй учир хоёр улс хоорондоо шууд холбоо тогтоож байгаа. Бид шаардлагатай, зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Холбоо тогтоож чадсан. Мөн Тагнуулын ерөнхий газар энэ асуудлыг анхааран ажиллаж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 12:53

Хүн худ�##�да�##�ах биеийг үнэлүүлэх хар тамхи эд эрхтний наймаа гээд аймар юм яригпаж байхад хөдөлмөр эрхэлдэг газар ч гэх шиг юун жарг�##�тай гарчигтай вэ

Холбоотой мэдээ

Back to top button