УЛС ТӨР

Д.Баярсайхан: Валютын арилжаа эрхэлдэг ББСБ-уудын нэршлийг сольж, нисэх буудал зэрэг газар байршуулна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2022.10.06/-ийн чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан "Ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөж байна. "Найман шарга" валют арилжааны зах дээрх ББСБ-уудад хяналт тавьж байгаа юм уу" гэлээ.

Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Одоогоор 38 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ гадаад валютын арилжааг дангаараа эрхэлж байгаа. Үүний 31 нь "Найман шарга" дээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн хууль эрх зүйн хүрээнд аливаа ханшийг шууд хязгаарлах юм уу, тогтоох эрх Санхүүгийн зохицуулах хороонд байхгүй. "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэх нь шийдэгдээд явж байгаа. Ажлын хэсэг байгуулагдчихсан. Энэ хүрээнд ББСБ-уудыг гурав ангилаад, дээрээс нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалтын, факторингийн гэж гурав ангилж байгаа.

Гадаад валютын арилжаа эрхэлдэг ББСБ-уудын ББСБ гэсэн нэрийг нь аваад, "валют солих цэг" хэлбэрээр тусгаж өгч байгаа. Ингэснээр тодорхой хязгаарлалтуудыг тавьж, тодорхой бүсүүдэд, ялангуяа нисэх буудал, жуулчдын очдог газар байршуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг болно" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 15:08

зөв шүү

Зочин
Зочин
2022-10-06 15:08

DEMJIJ BNA

Зочин
Зочин
2022-10-06 15:09

Олон улсын нисэх бууд�##� дээрээ бол төвлөрсөн ийм цэг байлгах нь маш зөв

Зочин
Зочин
2022-10-06 18:32

ХӨӨШ МУУ ТЭНЭГ ХАСАГАА ЧИ МУУ СУРАГГҮЙ ГАР БИТГИЙ ДОНГОСООЧ ВАЛЮТ АРИЛЖАА ХАНШНЫ ӨӨРЧЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨӨД БАЙГАА ЮМ УУ? ББСБ БОЛ МЭРЭГЖЛИЙН ДЭЭРЭМЧИД ШҮҮ ҮҮНИЙ ЯЛГАА САЛГААГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ. ӨНДӨР ХҮҮТЭЙ МӨНГӨ ӨГӨӨД ХҮНИЙ ҮНЭТЭЭЙ ЦАЙТАЙ ЭД ХӨРӨНГӨ МАШИН УНАА АЛТ МӨНГИЙГ ЗҮГЭЭР ШАХУУ АВЧИХААД АВЧ ЧАДАХАА БОЛИНГУУТ НЬ АЙМААР ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ ТООЦООГҮЙГЭЭР ҮНЭ ХЭЛНЭ ИЙМ ЭРГҮҮ ББСБ дыг ТАТАН БУУЛГАЖ ЭЗДИЙГ НЬ ӨМНӨГОВИЙН УУРХАЙД ХҮРЗЭЭР НҮҮРС АЧУУЛЧИХААЧ

Холбоотой мэдээ

Back to top button