УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бүрэн итгэлтэй байна

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2022 оны төсвийн төслийг боловсруулж байсан цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг -5.3 хувиар унасан байсан бол энэ оны эцэс гэхэд 3 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Өнөөдрийг хүртэл дэлхий олон улс цар тахлын улмаас хатуу хөл хориотой хэвээр байна. Харин бид энгийн амьдралын хэмнэлд шилжсэнээр тэр өдрүүдийг бараг мартжээ. Нэг үгээр хэлбэл 2022 оны улсын төсөв, тодотголын хамт цар тахлын хүнд түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж болохоор байна. 2022 оны улсын төсвийг баталж, цар тахлын хүнд үеийг даван туулах боломжийг Засгийн газарт олгосон УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд гүн талархал илэрхийлье. Цар тахлын хүнд үед Засгийн газраас гаргасан амаргүй шийдвэрийг ойлгон дэмжиж, хамтран ажилласан нийт иргэд болон ААН-үүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг давахад бүхэлдээ зориулагдсан бол өнөөдөр барьж буй 2023 оны улсын төсөв эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдана.

Олон Улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомстол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний энэ цаг үеийн амаргүй сорилт болж байна. Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жилд байгаагүй инфляцын савалт үүсэж байна. Бид нэгдмэл байдалтай байж чадвал цар тахлын хүндрэлийг давж чадсан шигээ олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй энэхүү сорилтыг ч бас даван гарч чадна.

2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспорт цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.

Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.

2023 онд хийх ажлын жагсаалт

-Оюу-Толгойн гүний уурхай ашиглалтад орно. Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаар тээвэрлэлтээ эхлүүлсэнээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

-Амгалан дулааны цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг бүрэн ашиглалтад оруулна.

-Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгоно.

-Орон нутагт ипотектийн зээлийн хүүг гурав болгоно.

-Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг үр дүнд тулгуурлан 20-100 хувиар нэмнэ.

-Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг ААН-үүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг орон нутгийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг ирэх оны төсөвт тусгасан.

-Дулаан цахилгаан үйлдвэрлэх, шинэ төслийн орлого олж эхэлсний дараагийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.

-Нийслэлээс орон нутаг руу үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдэд мөн татварын дэмжлэг үзүүлнэ.

-Ноолууран бүтээгдэхүүн болон махны экспортыг дэмжих бодлого баримтлах болно.

-Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, улсынхаа нэр хүндийг өсгөхөд анхаарна.

-Цахим шуудангаар иргэдтэйгээ шууд харьцдаг болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tojig
Tojig
2022-10-06 17:59

Bitii chaaa bandia

Зочин
Зочин
2022-10-06 18:19

ЗА ОЮУК ТӨЛӨВЛӨСНӨӨ ЗОРИГТОЙ ХИЙ ГАЦСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨ СЭРГЭЭГЭЭД НЭГ ҮЗЭЭД АЛДАХААС БИШ ЯАХ ВЭ? ЧАМД БОЛОН ТАНАЙ ТАНХИМД ДАХИН НЭГ БОЛОМЖ ОЛГОЁОО ГЭЖ БОДОЖ БАЙНА.ЧАМД БИ ЗАХИХ ХЭЛЭХ ЮМ БАЙНА ЧИ САЙН СОНС ОДОО УДАХГҮЙ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛНО ЧАМАААС ТОЙРОГ ШАНАЛГАХ ГАЧААЛДСАН БЫСДАНУУД ОЛОН БОЛНО.БОКСЫН РИНГЭНЭЭС БУУЛГАХ ХҮМҮҮСИЙН НЭРС.АНУЖИН ЖАРГАЛМАА ОЮУНЧИМЭГ ӨНӨР ХЭН БИЛЭЭ СЭЛЭНГЭЭС ТОДОРСОН ЦАГААН ДАРЬ ЭХ САРАНГЭРЭЛ БАЯРСАЙХАН СҮ.БАТБОЛД БЯМБАЦОГТ НЯМБААТАР Н.ЭНХБОЛД ТОГТХСҮРЭН ГЭЭД ОЛОН БАЙГАА ШҮҮ.АЛИВАА УЛСАД ПАРЛАМЕНТЭД СУУХ НАСНЫ ТОГТООСОН ТҮВШИН БАЙНА. НЯМДОРЖ ЭНХБАЯР ХОЁРЫН АЛЬ НЭГИЙГ ҮХЦ д ОРУУЛЖ ӨӨРИЙГӨӨ НЯЛГАДУУЛАВАА ЦЭЦИЙН ДЭЭР КӨК ТЕНГЕР ОРШНОО ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ.ЗА ТЭГЭЭД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР БИ ӨӨРӨӨ ОЧНОО ХӨ ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ ДАЙХ ҮГ ЮМ ШҮҮ

Зочин
Зочин
2022-10-06 18:59

Хохо

Холбоотой мэдээ

Back to top button