УЛС ТӨР

Ж.Чинбүрэн: D вирусийн эмчилгээг төсөвт суулгахгүй бол 40 мянган хүний амь эрсдэлд байна

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын төсөв 2022 оныхоо төсвөөр 2023 онд орж ирсэн. Инфляц, долларын ханшийн өсөлт их байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш 40-60 хувийн үнэ нэмэгдэлтэй байгаа. Тэгэхээр бид төсвийг нь нэмж өгөхгүй бол Даатгалын сангуудаас эмнэлгүүдэд квот тогтоож байна. Тодруулан хэлэх бол, танай эмнэлэг сардаа 100 хүнийг эмчилнэ, 150 хүнээс илүүг эмчилж болохгүй гэх мэтээр квот тогтоож байна. Квотдоо багтаагүй учир төлбөр авч чадахгүй гэдэг утгаараа үзлэгүүдийг хойшлуулах, дарааллыг нэмэгдүүлэн иргэдэд төвөгтэй нөхцөл байдал үүсэх нөхцөл байдал бүрдээд байна.Иймд эрхэм гишүүд та бүхэн онцгой анхаарч, хэлэлцэх асуудал дээр Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, тоо баримтуудыг анхааран үзэх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийг зайлшгүй ярих хэрэгтэй байна. Хөнгөлөлттэй эмийг тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр бүх эмийн сангаар зарж борлуулах боломжийг олгоод, эмчлэх лицензтэй эмч нар жороо бичих боломжийг бүрдүүлсэн. Гэсэн ч зохион байгуулалтын хувьд нэлээн төвөгтэй болж, иргэд хөнгөлөлтэй эмээ төвөгтэй буцаад авдаг болсон байна. Энэ бол анхаарал татах асуудал болоод байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нэг асуудал болох "Элэг бүтэн монгол" хөтөлбөр хэрэгжих хэрэгтэй. Тухайлбал, D вирустэй 100 гаруй мянган иргэн хэзээ Монгол Улсад D вирусийн эм ирж эмчлүүлэх бол хэмээн хүлээгээд сууж байна. Үүний 40 гаруй мянган нь D вирусийн эмчилгээг зайлшгүй хийлгэхгүй бол амь нас нь эрсдэлд байна. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод буй D вирусийн эмчилгээний асуудлыг төсөвт суулгаж өгөхгүй бол энэ хөтөлбөр 2023 онд хэрэгжихгүй ээ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2022 10:47

Үнэхээр тийм олон хүний амь насанд эрсдэлтэй байгаа бол төсөвт суулгааччэээ

Зочин
Зочин
10 сар 7, 2022 10:48

Ард түмнээ хайрлахсан өлсөхийн наагуур өвчин эдгэгдээд үхэж үрэгдээд дууслаа

Зочин
Зочин
10 сар 7, 2022 10:49

unen bol yaraltai arga hemjee awaach

далай
далай
10 сар 7, 2022 11:14

бүх нийтийн үзлэг оншилогоо нь үрэлгэн бас х�##�туурний болжээ Энд зөвхөн хүүхдийн шүд 35 наснаас дээш гэж явуулах хэргтэй

далай
далай
10 сар 7, 2022 11:17

хүн бүрд эрүүл мэндийн карт олгоод тэрэнд тухайн жилийнх нь мөнгийг хийгээд өгчих хүн эмнэлэгээр үзүүлээд төлбөрөө картаараа төлнө эмээ мөн картаараа авна

Зочин
Зочин
10 сар 7, 2022 12:58

Ашгүй 40 ч болсон хорогдог

Холбоотой мэдээ

Back to top button