Нийгмийн

Б.Амарсанаа: Койн, токеноор 500 тэрбумыг босгосон ч зах зээлд 2-3 тэрбум л эргэлдэж байна

Койн, токенууд санхүүгийн луйвар байсан талаар Ноён IZ, Б.Амарсанаа тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулсан аж.

Тус ТББ-ыг санаачлагч Б.Амарсанаа хэлэхдээ "Блокчэйн Монгол Улсад маш их хурдацтай хөгжиж байна. Энэ хүрээнд Монголд криптобиржүүд маш их байгуулагдаж, койн токенууд их хэмжээгээр гаргасан. Сүүлийн хоёр жилд Монгол Улсын хэмжээнд 70 гаруй койн, токен гарч 500 орчим тэрбумыг Монголын зах зээлээс босгосон. Өнөөдрийн байдлаар зах зээлд эргэлдэж байгаа нь 2-3 тэрбум хүрэхгүй мөнгө байна. Үүнээс бол маш их иргэд хохирч, мөнгө төгрөгөө алдаж, луйвардуулж, хулхидууллаа.

Тиймээс манай ТББ аль нь ард иргэдэд хэрэгтэй ажиллаад, аль нь луйвар хийсэн юм бэ гэдгийг ялгаж салгаж, эрх ашиг нь зөрчигдөөд байгаа иргэдийн өмнөөс дуу хоолой болж, хуулийн хүрээнд ажиллая гээд ажлаа эхлүүлсэн.

"Хэн ч та нарыг койн ав гэж шахаагүй шүү. Битгий гоншгоноод бай" гэх мэт ард иргэд өөрсдийгөө хамгаалахын эсрэг суртал ухуулга маш их хийсэн. Үүнээс бол иргэд хариуцлага нэхэх боломжгүй нөхцөл байдалд орсон. Байраа зараад, их хэмжээний мөнгө зээлээд орчихсон хүмүүс байна. Тиймээс манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд блокчейны зах зээлд анализ хийгээд, шалгаад, босгосон мөнгөний зарцуулалт, тайланг шалгаад ЦЕГ, ТЕГ, СЗХ-нд баримт нотолгоонуудаа өгөөд ажиллах болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 18:51

Энэ луйварчдыг барьж хорь

Холбоотой мэдээ

Back to top button