НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Тодруулга: Тэмбүүтэй 12 хүүхэд мэндэлснээс тав нь нас барсан

Улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар шинээр 51,823 эмэгтэй жирэмсний хяналтад оржээ. Үүний 98 хувь нь тэмбүүгийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд 688 эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Дээрх тохиолдлуудын дийлэнх нь Улаанбаатар хот /417/ болон Архангай /75/, Хөвсгөл /28/, Өвөрхангай /20/, Дорнод /19/, Орхон /17/, Ховд /16/, Баянхонгор /14/ аймгуудад зонхилж байгаа юм.

Мөн он гарснаас хойш өнөөдрийн байдлаар төрөлхийн тэмбүүтэй 12 хүүхэд мэндэлснээс таван нярай нас баржээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7944 тохиолдлыг он гарснаас хойш бүртгэжээ. Үүний 35.9 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. 10 мянган хүнд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс 0.4-9.9 промиль өндөр байгаа ажээ.

Инфоргафик: Тэмбүү өвчний тохиолдол

2013 оноос хойших тэмбүү өвчний тохиолдлыг дээрх графикт харууллаа. 2016-2020 оны хооронд тэмбүү өвчний тохиолдлын тоо эрчимттэй өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин 2021 онд тохиолдлын тоо багассан нь хөл хориотой холбоотой аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамаас тодруулсан юм.

Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас 2019 онд тэмбүү өвчинтэй тэмцэхийн тулд "Тэмбүүг устгая" аяныг зохион байгуулсан. Аяны хэрэгжилт сайн байсан. Учир нь давхардсан тоогоор 1.1 сая иргэн хамрагдсан юм. Үүнээс 11 мянган эерэг шинэ тохиолдлыг илрүүлсэн. Энэ оны хувьд аймаг бүрийн тэмбүү өвчний тохиолдлын тоо харилцан адилгүй байгаа. Шалтгаан нь тухайн аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сайн ажиллаж, эерэг тохиолдлуудыг илрүүлж байгаа учраас тэр.

Тиймээс бидний зүгээс цөөн тохиолдол илэрч буй аймгуудтай тулж ажиллана. Үнэхээр цөөн тохиолдол байгаа юу, эсвэл эрүүл мэндийн байгууллага нь тааруу ажиллаж байгаа юу гэдгийг тодруулах юм. Мөн төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2020, 2021 онд буурсан үзүүлэлттэй байгаа” гэв.

Н.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Tembuutei atsnuud tariandaa orooche

Зочин
Зочин

АЙМААР ТОО БАЙНАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА ХОМРОГЛОН ҮЗЛЭГТ ХАМРУУЛААЧЭЭ ИХ ХУРЛЫХАН ӨӨРСДӨӨ ҮЗЛЭГТ ОРООЧЭЭ .ЯАМ ТАМГЫХАН СААРАЛ ОРДОНД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХОМРОГЛОН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЬЯА ЭНЭ СААРАЛ ОРДОНД БАЙГАА АЛЦГАРУУД НИЛ ТЭМБҮҮ БАЙГАА ШҮҮ. ЭЭЖ ААВЫХ НЬ БӨГСНИЙ ДОНГИЙН ГАЙГ НЯЛХ ҮРС АМСЧ АМЬ НАСАА АЛДАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ. МУУСАЙН ТЭМБҮҮНҮҮДЭЭ ӨВЧНӨӨ ЭДГЭЭГЭЭЧ АМЬДААРАА НОГЗРООД ХАВИАРАА НЭГ МУУХАЙ ҮНЭР ТАНАРААРАА АГААР ОРЧИН БУЗАРЛААД БАЙХДАА ЯАДЫН ТЭГЭЭД ТЭМБҮҮТЭЙГЭЭ МЭДСЭРЭЭН БАЙЖ ХОЁР ХӨЛӨӨ ХАР ЦАГААН ЗУРАГТЫН АНТЕН ШИГ ГОЗОЙЛГООД ХИЙЛГЭЭД БАЙВАЛ ЯАДЫН ТА НАР БОЛЬ ЯГ ОДОО БОЛЬ ЭМНЭЛЭГТ ЯАРАЛТАЙ ХАНД ХАМРАА УНАГАЖ БАЙХААР ЯГ ОДОО ЗОГС ИЧИХ ХЭРЭГГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button