ЭДИЙН ЗАСАГЯрилцлага

Л.Оюун: Төгрөгийн ханш унах нь аюул биш, энэ боломжийг ашиглах ёстой

Ханшийн алдагдал, тэр дундаа ам.долларын ханштай холбоотойгоор эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа.

МАНАЙ УЛСЫН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ 15 ХУВЬ ХҮРТЭЛ СУЛАРСАН

-Манай улсын гадаад валютын албан нөөц он гарснаас хойш 36 хувь буурсан. Зөвхөн манай улсад гэлтгүй дэлхий дахинаа эдийн засгийн өсөлтийн таамаг бууралттай байгаа нь тухайн улсын үндэсний валютад хэрхэн нөлөөлж байна вэ?

 -Нэгдсэн Үндэсний Байгууллагын албан ёсны таван валют бий. Сүүлд БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юанийг нэмсэн. Олон улсын худалдааг эдгээр зөвшөөрөгдсөн валютаар хийнэ гэсэн үг юм. Манай улс олон улсын худалдааныхаа дийлэнхийг ам.доллароор хийдэг. Цөөн тохиолдолд юаниар худалдаа хийдэг. БНХАУ хүртэл ам.доллароор худалдаа хийхийг илүүд үзэж байна.

Цар тахлын улмаас манай улсын төдийгүй дэлхийн эдийн засаг хумигдсантай холбоотойгоор гадаад худалдаанд өөрчлөлт орсон. Дэлхий дахинаа ам.долларын ханш чангарч, үндэсний ханш суларсан байдал ажиглагдаж байна. Манай улсын хувьд ам.доллартой харьцах төгрөгийн ханш 15 хувь хүртлээ суларсан тоон мэдээлэл бий.

-Төгрөгийн ханш суларсны сөрөг үр дагавар нь юу бол?

-Нэгдүгээрт, манай улс гадаад өрөө ирэх оноос төлж эхэлнэ. Гаднаас авсан зээлээ доллароор авсан учраас доллароор л төлөх юм. Өрөө төлөх хугацаандаа манай улс ханшийн зөрүүний улмаас их хэмжээний зөрүү мөнгийг нэмэлтээр төлдөг.

Хоёрдугаарт, импортлогч улсынхаа хувьд манай орон гаднаас өндөр үнээр бараа худалдаж авна.

Гуравдугаарт, үүний улмаас Монголд үнийн өсөлт бий болж, инфляцын түвшин нэмэгдэх юм.

Дөрөвдүгээрт, инфляцын түвшин болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч цалин өсөөгүй бол амьжиргааны түвшин буурна гэх мэт сөрөг үр дагаврууд ар араасаа гарна.

ХАНШИЙН АЛДАГДАЛД ОРОХГҮЙН ТУЛД ЭКСПОРТОО ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

-Манай улсын төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй байгаа. Эдийн засгийн хувьд эерэг үр нөлөө бий юу?

-Төгрөгийн ханш сулрахад айх зүйл байхгүй. Онолын дагуу тайлбарлая. Төгрөгийн ханш буурснаар манай улсын экспорт дэмжигдэж байдаг. Бүтээгдэхүүнээ хямдаар үйлдвэрлэж, экспортлохдоо ам.доллароор зарж,  ханшийн зөрүүнээс тухайн улс орон ашиг хүртдэг юм.

Тухайлбал, БНХАУ юанийн ханшаа зориудаар хамгийн бага түвшинд барьдаг. Тиймээс Хятадын экспортын бараанууд хямд байдаг тул тухайн улсын бараа бүтээгдэхүүнийг импортоор аваагүй улс орон гэж байхгүй. Төгрөгийн ханш буурах нь аюул биш. Энэ бол боломж. Уг боломжийг ашиглах ёстой. Экспорттой холбоотой бүхий л асуудал үүнд хамаарна.

-Энэ жилийн арванхоёрдугаар сараас эхэлж бондын эргэн төлөлтөө хийх гэж байна. Ханшийн алдагдалд орохгүй байх боломжтой юу?

-Ханшийн алдагдалд орохгүй байх боломжтой. Экспортын барааны төлбөрөө ам.доллароор авснаар манай улсын мөнгөний зах зээл рүү ам.доллар урсаж орж ирнэ. Ам.долларын дотогш чиглэсэн урсгалаараа гадагшлах урсгалыг нь төлөх боломжтой. Тиймээс ханшийн алдагдалд орохгүйн тулд экспортоо дэмжих хэрэгтэй юм.

Экспортоо нэмэхийн тулд Засгийн газраас экспортын бараа үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Татвар, гааль болон бусад нөхцөлөөр дэмжих юм. Дэлхийн зах зээл дээр манай улсын ямар брэндийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой талаарх зах зээлийн судалгааг хийх шаардлагатай. Мөн манай улсаас бараа импортолж буй улс орны Засгийн газартай нэгдсэн журмаар гэрээ хэлцэл хийж өгөх, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах гэх мэт олон ажлыг хийх хэрэгтэй байгаа.

Нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл манай улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэйгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлох бүрэн боломжтой.

“НАЙМАН ШАРГА”-Д ВАЛЮТЫН ХАНШ ӨНДӨР БАЙГАА БОЛ ЭРЭЛТ ИХ БАЙГААГ ИЛТГЭНЭ

-Валют өнөөдөр хоёр ханштай байна. Монголбанкны ханшаар ам.доллар 3365 төгрөгтэй тэнцэж байгаа бол “Найман шарга”-д 3500 төгрөгийн ханштай байгаа. Цаашдаа ам.долларын үнэ хөөсөрч 4000 төгрөгт хүрэх вий гэх болгоомжлол байна л даа?

-Тийм ээ. Үгүйсгэх аргагүй. Зах зээлийн зарчмаар эрэлт, нийлүүлт бүхнийг шийднэ. Манай улс Төв банк, Засгийн газраас валютын ханшийг тогтоодог эдийн засагтай орон биш. “Найман шарга”-д ам.долларын ханш өндөр байгаа бол тэнд эрэлт ихтэй байна гэсэн үг. Ам.долларын ханш эрэлт ихтэй байгаа нь импорттой холбоотой юу, иргэд эрсдэлээ хаахын тулд зориудаар ам.доллар худалдаж авч байна уу гэдгийг судалгаа хийж гаргаж ирэх хэрэгтэй. Улмаар ам.долларын ханшийн эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

-Хойд хөршөөс ирж буй иргэдийн тоо нэмэгдсэн нь “Найман шарга”-д ам.долларын ханш нэмэгдэх шалтгаан болох магадлалтай юу?

-Би энэ талаар судлаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэвч тухайн иргэд эрсдэлээ тооцож, ам.доллар худалдаж авч байгааг буруутгах аргагүй. Ам.долларын худалдан авалт нэмэгдсэнээр “Найман шарга”-д үнэ нь өссөн байх магадлалтай. Өмнө нь дурдсан өөр шалтгаанууд ч нөлөөтэй байж болно. Үүнийг судлах хэрэгтэй.

ТӨСӨВ ЯМАР Ч ҮЕД АЛДАГДАЛТАЙ БАЙДАГ

-Улсын 2023 оны төсөвт бүтээн байгуулалтад нэлээд хөрөнгө төсөвлөсөн байна. Шаардлагагүй бүтээн байгуулалтад мөнгө төсөвлөсөн хэмээн үзэж буй эдийн засагчид бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа талаар ярилцлагын төгсгөлд хуваалцвал?

-Нэгдүгээрт, саалиа бэлдэхээр саваа бэлд гэх үг бий. Бүтээн байгуулалт хийснээр соёлын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гэх мэт олон зүйл бий болно. Суманд амьдардаг хүнд ч соёлын төв, сургууль, станц хэрэгтэй. Хүн хөгждөг амьтан учраас тархинд нь соёлын хэрэгцээ шаардагдана. Хүмүүс улсын төсөвт дурдсан бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн байр суурьтай байна. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Хүмүүсийн хөгжилд зориулсан бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагад мөнгө төсөвлөж буй нь сайн хэрэг.

Хоёрдугаарт, улсын төсөв алдагдалтай гарах нь зөв байдаг. Зардал орлого тэнцүү, эсвэл зарлагаа давсан орлоготой төсөв баталдаг онол байхгүй. Айлаар зүйрлэж хэлэхэд зээл авахгүйгээр орлогоороо амьдрахтай ижил. Хүн зээл авч амьдрах орчноо сайжруулах, аялж, зугаалах, сурч боловсрох гэх мэтээр зарцуулдаг. Үүнтэй ижлээр улс орлогынхоо хүрээнд амьдардаггүй. Ингэж амьдарвал хөгжихгүй.

Улсыг хөгжүүлэхийн тулд санхүүжилт хэрэгтэй, зардал их гарах, зардлаа төлөх орлогын эх үүсвэрийг бий болгох ёстой. Манайханд төсвийг алдагдалтай баталлаа гэх хуучирсан үзэл бий. Бусад улс орны жишгийг харвал төсөв нь алдагдал ихтэй гардаг. Төсөв алдагдал ихтэй байгаа нь төрөөс нийгмийн халамжийн асуудлыг шийдэж байгаа гэсэн үг. Төрөөс нийгмийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл гэх мэт зүйлсэд мөнгөө төсөвлөдөг. Төсвөө танах нь дороо алхсан, ахиц дэвшил, санхүүжилтгүй орон болгодог.

Н.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Дэмий донгосоод ,үнэлэмжгүй юм яриад...

Зочин БӨ
Зочин БӨ

битгий дэмй донгосч хүний тархи угаагаад бай. бас нэг сэнжтэй тэмдэг грьдоо юудаа энэ авгай. худлаа юм яриад л

Зочин
Зочин

Энэ Чинь мэдрэл муутай Юм Биш уу

Зочин
Зочин

Iim umnuud bagsh hiideg geheer neeree mngl yaaj uudluhuvdee

Зочин
Зочин

Э/З Л.Оюун гэнэ үү .Надаас долоон дор мэдлэгтэй юм .Долларын ханш өсөх биш монгол төгрөгний ханш нь унаж байгаа юм.Тэгээд үүнийг ашиглах хэрэгтэй гэнэ.Ц�##�ин нэмэхгүйгээр хямд ажиллах хүчээр экспортын бараа үйлдвэрлэх хэрэгтэй гэнэ.Ард түмнээ зарц боол маягаар ажиллуулах юм байна л даа. Ханшийг барих Э/З тай улс биш гэснээ Заав�##� зохицуулах хэрэгтэй гэв.Монгол мөнгөний ханш унах бол ердийн үзэгдэл гэнэ.Гэтэл 2016 оноос хойш богино хугацаанд ханш 2 дахин уначихлаа.Энэ зүгээр үзэгдэл монголчууд бид бодохгүй байна.Учир нь гадаад в�##�ютаа монгол банкинд төвлөрүүлж хадг�##�даг хирнээ зарцуул�##�тад хян�##�т тавихгүй бол монгол төв банк байсны хэрэг байхгүй шүү дээ

ҮНЭН
ҮНЭН

хаха энэ авгай зөнөсөн байхаа

Зочин
Зочин

Эргуу авгай

Зочин
Зочин

Ийм эргүү гавьяат эдийн засагч дахиад хэдэн зуу бдг гэхлээр монгол дампуу байх нь аргагү шдээ ккк

Зочин
Зочин

Эдийн засагч нарынхаа үнэн мөннийг ярьж байгаа яриаг анхаарч харж байя даа.

хуц
хуц

энэ эдиин засгиин ухаантагууд монголд зөндөө даанч хөгжихгүйюм хямд улны ажиллах хүч байна бүтээгдхүүнээиүнэтэй зар гэжл хуцаад байх шиг пялдагауудл гай болжииндоо монголд төриин өлөн хулгаачуудын хулга�##�сан өмч хөрөгииг буцааж төлүүлүүл энэ олон яам сайдаа зөөл гэж захын сэтгүүлчтдл хэлжииндаа л�##�раа

Зочин
Зочин

Shar hadand ochij hewtee ta

Зочин
Зочин

Эерэг байж болно энэ л биш шүү?

Зочин
Зочин

Ц�##�ин тэтгэвэр хаанаа ч хурхээ боллоо, Одоо тэгээд баярлаад сууж байхуу тээ

Зочин
Зочин

Ийм эерэг хүн бас байдагаа

Зочин
Зочин

Эрдэмтэн багшаас л ийм санаанууд гарна

Зочин
Зочин

Энэ авгайг битгий хүмүүсийг төөрөгдүүлэхэд ашиглаад бай. Ковидоос өмнөхөн л ТВ ээр манай улс $илүүдэл болоод байна банкинд хадг�##�ахад эрсдэлтэй гээд л байнга яриад байсан биз дээ. Тэр үед олон хүн $ оо банкнаас авч үл хөдлөх хөрөнгө бусад зүйлд о зориулж гадагш урсгасан гэж сонсогддог. Энэ эмгэн одоо боль!!!

Зочин БӨ
Зочин БӨ

ТӨГРӨГИЙН ХАНШ УНАХ НЬ АУЛ БИШ ГЭНЭЭ ХА ХА. ИЙМ ЮМ ОЮУТНУУДАД ЗААДАГ БОЛ ИЧГЭВТЭР, МОНГОЛЫН БОЛОВСРОЛ ГЭЖ ИЙМ Л ТҮВШИНД БАЙНАДАА ЧААВААС. НАСААРАА ХИЧЭЭЛ ЗААНА ГЭЖ ИЙМ Л ЮМ ДОНГОСЧ ИРЖДЭЭ ЭНЭ ЧАВГАНЦ

Уншигч
Уншигч

Юу солиороод байгаа юм бэ? Монгол мөнгө цаас болох нь сайн хэрэг үү?

Зочин
Зочин

Банкны хүү нь инфляцаа дарж чадахгүй байхад юу ярьж байна. Зохиомол хомсдол үүсгэчихээд.

Зочин
Зочин

Төгрөгийн үнэ цэнэ оо н цааснаас зузаан боллоо .өөрсдөө дотоожныхоо резинийг ч үйлдвэрлэдэг ганц цехгүй улс ийм л байдаг .дээр нь улс төрийн бодлого дарамтууд өрх бүр үйлдвэрлэгч болоод экспортлогч болоод ч зарим улсын мөнгөний ханш муу байдаг нь улс төртэй холбоотой юу

Зочин
Зочин

Оюунд баярл�##�аа. Маш саыхан ойлгомжтой ярилцлага өгчээ. Хүн бүхэн үүнийг уншаасай. Аймгуудад ээлж дараатайгаар уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрүүдийн парк барьж иргэдээ ажил орлоготой болгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжыг нэмэгдүүлэх хэрэгтэй бизээ. Тэрнээс төсвөө сонгуульд зориулсан үрэлгэн зард�##�д бүү хандуулаасай. Ийм ч бодлого 2023 оны төсвийн онцлог бололтой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Түрүүчийн төлөвлөсөн үйлдвэрээ гэнэт барихаа болиод зогсоогоод байхад юу яриад байна ! Бүр төлөвлөөд мэдээгээр цацчихсан юмнаасаа ухарч байна. Бодит байдлыг хар ! Бүү мөрөөд !

Гуталт муур
Гуталт муур

Баярл�##�аа. Эдийн засгийн ярилцлагыг уншаарай манайхан. Инф-ийн өсөлт нтрыг гайхаад байдаг хүмүүст учир ш�##�тгааныг нь тайлбарлаад өгчихсөн байдаг юм шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button