Нийгмийн

Онц их хэмжээний хохирол учруулж, 2014 оноос эрэн сурвалжилж байсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ хүрээнд эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон найм, оргодол этгээд гурав, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 41, тээврийн хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 72, эд зүйл зургааг тус тус олж тогтоосон байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 114, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 11 хэргийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх этгээдүүдийн дотор иргэдтэй автомашин худалдан авах болон ачилтын талбай дээрээс автомашин дуудлага худалдаагаар худалдан авах гэрээ хийж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан “Э”-г Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-13 15:12

яагаад тэр том хэрэгтэн тухай үедээ баригдахгүй б.гаа нь л гайх�##�тай.Түүнд учир ш�##�тгаан байж л таарна д.

Зочин
Зочин
2022-10-14 09:28

Эрэн сур�##�жлах ажиллагаа зохиовол Цагдаагийэ хэлтсүүд ажлаа хийдэгболсон юм уу?! Бусад үед ч адилхан таср�##�тгүй өдөр шөнөгүй ажиллаж хэрэг илрүүлж байх тангарагай, үүрэгтэй бус уу?!

Иргэн
Иргэн
2022-10-14 10:08

ЦАГДАА ИЙМ КОМПАНИД АЖИЛААР АЖИЛАА ХИЙЖ БАЙГАА НЬ ГУТАМШИГ!!! БУСАД ҮЕД НЬ АЦАА ХИЙЖ БАЙДАГ ЮМ БОЛОО???

1111111
1111111
2022-10-15 08:49

Сайн ажиллажээ. Амжилт хүсье цагдаагийн ажилтнууддаа.

Холбоотой мэдээ

Back to top button