Жежүгийн гран прид Г.Цэнгүүнбаяр оролцоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн гран при тэмцээн БНСУ-д маргааш эхэлнэ. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдөнө. Тэд хэсэгтээ АНУ-ын “Харлем”, БНСУ-ын “Иже” багтай учраа таарсан. Сагсан бөмбөгийн хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад, бэртлийн улмаас дөрвөн сараас хойш талбайд гараагүй Г.Цэнгүүнбаяр эргэн ирлээ. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, Азийн элсний наадам, Азийн танхимын болон тулааны спортын наадмын мөнгө, хүрэл медальт тэрбээр Жежүгийн гран прид өрсөлдөхөөр болжээ.

Сонирхуулахад, Монголчууд багийн спортын төрлөөр олимпын эрх авах, тэр ч бүү хэл медаль хүртэх бүрэн боломжтойг сүүлийн үеийн олон улсын тэмцээн уралдаанаас харж болно. 2017 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөл Токиогийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын тамирчдад томоохон боломж олгосон юм. Манай тамирчид багийн спортын төрлөөр анх удаа олимпын эрх авахад тун ойрхон явна.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.