НийгмийнУЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлжээ.

Учир нь МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол иржээ. Түүнчлэн нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээллээ. Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардсан юм.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал хэлэхдээ "Намрын их ажлын үеэр энэ асуудал ярьж байгаа нь харамсалтай байна. Өргөө амаржих газрын удирдлагуудын асуудлыг шийдээч гэж бүтэн таван сар ярьсан. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын сайдад нь хандсан. Гэтэл арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Өргөө амаржих газраас 138 хүнийг буюу ажилчдын 30 орчим хувийг халсан байна. Ж.Энхцэцэг захирал өчигдөр зөв.мн сайтад ярилцлага өгөхдөө "15 орчим хувийг халахад асуудалгүй" гээд ярьж байна билээ. Нэг ч хүнийг халах ёсгүй. Баталгаатай ажлын байраар хангаж, эмнлэгийн тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд хүргэх үүрэгтэй.

Эрүүл мэндийн сайд энэ асуудлаар тодорхой авч үзэх шаардлагатай байсан. ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хорооноос Ж.Энхцэцэг захиралыг ёсзүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн ЭМЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийсэн. Тэр дүгнэлтэд маш олон зөрчил гаргасан байгааг бичсэн байгаа юм" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

1 төрөхийн зарим хүмүүс нь ажлын байраа гэрээ гээд андуураад удаж байгаа. Энэ дарга нь уг нь цэгцлэх гээд чадсангүй, бололтой хөөрхий

Зочин
Зочин

Уг нь зөв л юм хийж байсан хүн шиг байна лээ дээ.

Зззз
Зззз

Ажлаа шудрага хүний төлөө сэтгэл гаргаад хийж байсан хүнийг сэтгэлгүй хүмүүс нь нийлээд �######�жулчихлаадаа.одоо үед шудрага хүн адлуулж ажлаа мэддэггүй утас маажигч нь үнэд ордог болоо шивдээ.

11111
11111

Шударга, үнэн ийм л үнэгүйдсэн цаг үе юмсанж.

Зочин
Зочин

Ажилдаа тэнцэхгүй бол х�##�сан дээр.Чаддаг юм бол хувийн эмнэлэгт өндөр ц�##�интай ажил байна.

Зочин
Зочин

ЭМ-ийн с�##�барт бугшсан идээ бээрийг шахаж гаргахгүй бол хэн цэгцэлж цэвэрлэж байх юм бэ. Хийгээд сэтгэлээ гаргаад ажиллаж байхад нь хэл амнаас айгаад байдаг ийм ЭМ-ийн сайд гэж байх уу.

Зочин
Зочин

1-р төрөх бахь байдгаараа эмч, ажилтангууд нь архидан согтуурч, ажлын хариуцлага �##�дсан хэвээр, эмч, сувилагч нар нь гар харж эх , нярай эндсэн хэвээр байх нь. Энхболд сайд өөрөө огцорвол таарна.

Зочин
Зочин

Хүнийг ажлаас х�##�на гэджг бол үнэхээр одоогийн нийгэмд амьдаар нь �##�ж байна гэсэн үг л дээ.

Зочин
Зочин

Чадваргүй, хувиа бодогч, багаар ажиллах ухаангүй хүмүүсийг яаах ёстой вэ?

Зочин
Зочин

Авилгаас өөр ш�##�тгаанаар эмнэлгийн даргыг огцруулж байгаа бол сайн зүйл биш шүү.
Сүүлийн үед төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүйн т�##�аар их яриа гарах болсон. Төрөх гээд очиж байгаа хүнээс мөнгө нэхдэг. Энэ бол тухайн ээжид маш том дарамт болно. Тийм хүмүүс нь нийлж эмнэлгийн даргаа огцруулж байгаа бол шударга бус .
Ардчил�##� гэдэг бол ажилын хариуцлага , сахилга бат юм. Дураараа дургихын нэр биш.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөнгө нэхэж бга эмчийн бичлэгийг аваад тавьчаач,үнэн худ�##� нь гараад ирнэдээ

Иргэн
Иргэн

Ажилдаа хариуцлагатай, шаардлага өндөртэй, хүн буруудахад амархан нийгэм шүү. Эмч нар сэтгэлгүй, мөнгө харж ажлаа хийдэг болсон цаг. Ийм хүмүүсийн эсрэг зогсож байж буруутан болсон байж магадгүй.

Зочин
Зочин

Харамс�##�тай байна. Эмч хүн өвчтнийхөө төлөө л ажлаа мэддэггүй, хариуцлагагүй, хайнга, сэтгэлгүй хүмүүстэй мууд�##�цдаг. Эх, хүүхдийн төлөө шударга, зөв байснаараа ажлаасаа чөлөөлөгджээ. Ж.Энхцэцэг, Ш.Энхтөр шиг с�##�бартаа танигдсан зөв хүмүүсээ явуулаад ЭМ-ийн сайд С.Энхболд, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржууд бугшаад байгаад байхаар эрүүл мэндийн с�##�бар яаж өөдтэй байх вэ дээ. Энхболд одоо боль.

Зочин
Зочин

нөгөө сүрхий эмчийг х�##�чихлаа хөгийн тогтолцоотой юмаа ялзарсан хээл хахуулийн баригдсан хөгийн нийгэм

Зочин
Зочин

Ингээд зөв ажил хийж байгаа хүнээ ажилдаа нь х�##�аад өөрсдөө юу ч хийж чадахгүй Тэр МҮЭХ ЭМЯ

Холбоотой мэдээ

Back to top button