УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Х.Болорчулуун сайд Дорнодынх тул малын өвс тэжээлийн асуудлыг мэддэггүй

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2022.10.14/ хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр товложээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Зуншлага маш муу байсан. Ногоо ургасан боловч хур бороогүйгээс Баян-Өлгий, Баянхонгор зэрэг хэд хэдэн аймагт өвөлжилт хүндрэх нь. Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар яриа гарагсан боловч, ачир дээрээ нэг ч ажил хийгдэхгүй байна. Тиймээс өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн.

ХХААХҮ-ийн яам хивэг хангалттай хэмжээнд байгаа гэж ярьдаг. Гэхдээ баруун аймгуудад хивэгний үнэ асар өндөр нэмэгдэж очдог. Төвийн бүсээрээ л борлуулагдаад дуусдаг. Өвөлжилт хүндрэх сургаар 1000 малтай айл 400-г нь борлуулах сонирхолтой байна. Гэхдээ борлогдохгүй байна. Квот гэдэг хогийн зүйл тогтоосноос болж. Квот нэрийн дор малчдын бод тутмаас 200 мянга, бог тутмаас 20 мянган төгрөг хулгайлж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд махны экспорт хамгийн доод түвшинд хүрч уналаа. Мянгахан тонн мах гарлаа. Өнөөдрийн байдлаар дулааны аргаар боловсруулсан 10 мянган тонн мах үйлдвэрүүдэд түгжигдсэн байна. 91 сая толгойд хүрсэн малынхаа тодорхой хувийг экспортод гаргадаг болмоор байна.

Амьдрал мэдэхгүй хүн маш их байна. Ялангуяа Х.Болорчулуун сайд Дорнод аймгаас сонгогдсон учир тэнд нь малын өвч тэжээлийн асуудал байдаггүй. Гэтэл манай баруун аймагт хэдэн мал чулуу долоох нь холгүй тарга тэвээрэг авдаг. Тиймээс гадаадын хивэг тэжээл, гурилыг хааж боох биш илүү хямд бүтээгдэхүүнээр малчдаа хангах шаардлагатай байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:25

Тийм шүү баруун аймгаар энэ жил ган ихтэй байгаа шүү

Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:26

Ернь ойрын хэдэн жил баруун аймгууд ган ихтэй м�##�ын хоригдолд ихээр өртөж м�##�чины амьдр�##�ь хэцүүдэж бгаа өөрөө яваад үзээрэй

Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:26

баруун аймгуудад хивэгний үнэ асар өндөр нэмэгдэж очдог. Төвийн бүсээрээ л борлуулагдаад дуу�####�г. Үнэн

Жолооч зочин
Жолооч зочин
10 сар 14, 2022 11:56

Өвс тээвэрлэж байгаа жолооч нараа торгож, оноог нь хасаж зовоож байгааг мэддэг дарга нар байна уу? Уг нь энэ хэдэн тээвэр хийж яваа жолооч нар чинь м�##�ын өвс тэжээлийг тээвэрлэж м�##� нь онд сайн орвол ард түмэн нь хоолтой эдийн засаг нь өөдрөг баймаар юм.Гэтэл Аймаг сум бүрт цагдаа зогсоож өндөр ачлаа бүтээлэггүй байна гэх ш�##�таг тоочин торгож оноог нь хасч зовоох юмдаа. Намрын энэ их ажлыг нуг�##�ж байгаа хэдэн тээвэрчидээ бодох ухаан энэ дарга нарт даанч �##�га даа .ХАРАМСАЛТАЙ НЬ...

хүннү
хүннү
10 сар 14, 2022 18:59

Сая Хэнтийгээс ирлээ. Өвөс ачсан том том машинууд зөндөө явж байна. Хэт өндөр ачсанаас болж зарим нь ШТС-ын саравчинд тулчаад шатхуунаа авч чадахгүй зогсож байсан. Тэр бүү хэл Хэрлэнгийн гүүрний наана замын хажууруу уначихсан ачсан өвс нь т�##�аар тарчисан байсан. Үүнд цагдаа хян�##�т тавих нь зөв.

хүннү
хүннү
10 сар 14, 2022 18:49

Болорчулуун сайд минь Дорнод гурилынхаа хивгийг наад чулуу долоогоод байгаа нөхөртөө шахчих.

Зочин
Зочин
10 сар 14, 2022 20:44

ЗИА ТЭГВЭЛ БАРУУН АЙМАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ЮМ БОЛ ТИЙШЭЭГЭЭ ӨВС ТЭЖЭЭЛ ЯВУУЛААЧ ТУС ТУСЫН АЙМГААС ХУДЛАА ЧААЖ СОНГОГДСОН ГИШҮҮН НЭРТЭЙ САЛБАДАЙНУУДАА ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГЭЧИХЭЭД ХУЦАЛДААЧ.ЧУЛУУ ДОЛООСОН МАЛ ТАРГАЛДАГ ЮМ БАЙНА. МАЛЧДАА ЧУЛУУ ДОЛООЛГООД ОНД МЭНД ОРЦГОО БОЛОРЧУЛУУН БОЛ ЭНЭ САЛБАРЫН МЭРЭГЖИЛТЭН ДОРНОТООС ТӨРӨН ГАРСАН ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ ХУЛГАЙЧ ШҮҮ БАГА ОРОЛДООРОЙ ДОРНОТЫХ ГЭХЭЭР ЦЭРЭГ ШОРОНД ЯМАР Ч ХУЛГАЙЧ НАР ДОРОО ШЭЭДЭШ БАЙСАН ЮМ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button