Б.Пүрэвдорж: Х.Болорчулуун сайд Дорнодынх тул малын өвс тэжээлийн асуудлыг мэддэггүй
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2022.10.14/ хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Зуншлага маш муу байсан. Ногоо ургасан боловч хур бороогүйгээс Баян-Өлгий, Баянхонгор зэрэг хэд хэдэн аймагт өвөлжилт хүндрэх нь. Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар яриа гарагсан боловч, ачир дээрээ нэг ч ажил хийгдэхгүй байна. Тиймээс өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн.
ХХААХҮ-ийн яам хивэг хангалттай хэмжээнд байгаа гэж ярьдаг. Гэхдээ баруун аймгуудад хивэгний үнэ асар өндөр нэмэгдэж очдог. Төвийн бүсээрээ л борлуулагдаад дуусдаг. Өвөлжилт хүндрэх сургаар 1000 малтай айл 400-г нь борлуулах сонирхолтой байна. Гэхдээ борлогдохгүй байна. Квот гэдэг хогийн зүйл тогтоосноос болж. Квот нэрийн дор малчдын бод тутмаас 200 мянга, бог тутмаас 20 мянган төгрөг хулгайлж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд махны экспорт хамгийн доод түвшинд хүрч уналаа. Мянгахан тонн мах гарлаа. Өнөөдрийн байдлаар дулааны аргаар боловсруулсан 10 мянган тонн мах үйлдвэрүүдэд түгжигдсэн байна. 91 сая толгойд хүрсэн малынхаа тодорхой хувийг экспортод гаргадаг болмоор байна.
Амьдрал мэдэхгүй хүн маш их байна. Ялангуяа Х.Болорчулуун сайд Дорнод аймгаас сонгогдсон учир тэнд нь малын өвч тэжээлийн асуудал байдаггүй. Гэтэл манай баруун аймагт хэдэн мал чулуу долоох нь холгүй тарга тэвээрэг авдаг. Тиймээс гадаадын хивэг тэжээл, гурилыг хааж боох биш илүү хямд бүтээгдэхүүнээр малчдаа хангах шаардлагатай байна" хэмээлээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм шүү баруун аймгаар энэ жил ган ихтэй байгаа шүү
Ернь ойрын хэдэн жил баруун аймгууд ган ихтэй малын хоригдолд ихээр өртөж малчины амьдраль хэцүүдэж бгаа өөрөө яваад үзээрэй
баруун аймгуудад хивэгний үнэ асар өндөр нэмэгдэж очдог. Төвийн бүсээрээ л борлуулагдаад дуусдаг. Үнэн
Болорчулуун сайд минь Дорнод гурилынхаа хивгийг наад чулуу долоогоод байгаа нөхөртөө шахчих.
ЗИА ТЭГВЭЛ БАРУУН АЙМАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ЮМ БОЛ ТИЙШЭЭГЭЭ ӨВС ТЭЖЭЭЛ ЯВУУЛААЧ ТУС ТУСЫН АЙМГААС ХУДЛАА ЧААЖ СОНГОГДСОН ГИШҮҮН НЭРТЭЙ САЛБАДАЙНУУДАА ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГЭЧИХЭЭД ХУЦАЛДААЧ.ЧУЛУУ ДОЛООСОН МАЛ ТАРГАЛДАГ ЮМ БАЙНА. МАЛЧДАА ЧУЛУУ ДОЛООЛГООД ОНД МЭНД ОРЦГОО БОЛОРЧУЛУУН БОЛ ЭНЭ САЛБАРЫН МЭРЭГЖИЛТЭН ДОРНОТООС ТӨРӨН ГАРСАН ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ ХУЛГАЙЧ ШҮҮ БАГА ОРОЛДООРОЙ ДОРНОТЫХ ГЭХЭЭР ЦЭРЭГ ШОРОНД ЯМАР Ч ХУЛГАЙЧ НАР ДОРОО ШЭЭДЭШ БАЙСАН ЮМ ШҮҮ
Өвс тээвэрлэж байгаа жолооч нараа торгож, оноог нь хасаж зовоож байгааг мэддэг дарга нар байна уу? Уг нь энэ хэдэн тээвэр хийж яваа жолооч нар чинь малын өвс тэжээлийг тээвэрлэж мал нь онд сайн орвол ард түмэн нь хоолтой эдийн засаг нь өөдрөг баймаар юм.Гэтэл Аймаг сум бүрт цагдаа зогсоож өндөр ачлаа бүтээлэггүй байна гэх шалтаг тоочин торгож оноог нь хасч зовоох юмдаа. Намрын энэ их ажлыг нугалж байгаа хэдэн тээвэрчидээ бодох ухаан энэ дарга нарт даанч алга даа .ХАРАМСАЛТАЙ НЬ...
Сая Хэнтийгээс ирлээ. Өвөс ачсан том том машинууд зөндөө явж байна. Хэт өндөр ачсанаас болж зарим нь ШТС-ын саравчинд тулчаад шатхуунаа авч чадахгүй зогсож байсан. Тэр бүү хэл Хэрлэнгийн гүүрний наана замын хажууруу уначихсан ачсан өвс нь талаар тарчисан байсан. Үүнд цагдаа хяналт тавих нь зөв.