Нийгмийн

Орхоны гүүрнээс машинтайгаа унаж, живсэн иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.13-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн, 31 настай эрэгтэй Ш-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Бойны тохой” гэдэг газар хүртэл 25 км-т, мөн “Манжийн салаа” гэдэг газар хүртэл 12 км-т, нийт 37 км-т завиар урсч, таван метрийн гүнд хоёр удаа шумбалт, голын эргээр явганаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоожээ.

Улмаар эрлийг өнөөдөр буюу 10.14-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button