ЭДИЙН ЗАСАГ

Амьдралын даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхлэх хоёр дахь компани зөвшөөрлөө авлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хуралдаанаар 34 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс онцлох шийдвэрүүдийг танилцуулъя.

  • Хөрөнгө оруулалтын сан – Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн нэг компанид хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв.
  • Финтек зээл – Банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнийг зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосон байна. Уг хэрэгжилт ирэх оны буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх юм.
  • Урт хугацааны даатгал – “Мандал лайф” ХХК-д урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Тус компани нь манай улсын урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан хоёр дахь компани юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button