Нийгэм мэдээ

Г.Отгонтамир: Дугаарын хязгаарлалтаар автомашины хурд 20-30 км.цагаар нэмэгдэж, өдөрт 13 мянган зөрчил илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт түүнд тавьж буй хяналт шалгалтын талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.

-Улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтад тээврийн цагдаагийн газраас хэрхэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа вэ, дугаарын хязгаарлалт хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан  Нийслэлийн засаг даргын захирамжаар зургаан дүүрэгт улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг хийж, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. Дугаарын хязгаарлалтыг хуанлийн өдрөөр буюу тэгш тоотой өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, сондгой тоотой өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Тус хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цаг  хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд төвийн зургаан дүүрэгт бүсчлэл хамаарахгүй дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа.           

-Дугаарын хязгаарлалттай өдөр, хөдөлгөөнд оролцсон зөрчлийг хэрхэн илрүүлж, ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.57 заалтаар 20 нэгжээр торгох арга хэмжээ авч байна. Энэ сарын 4-ийг хүртэл иргэдэд сануулах, буцааж тээврийн хэрэгслийг авто зогсоолд байршуулах зэрэг арга хэмжээ авдаг байсан. Энэ хугацаанд зөрчил улам нэмэгдэн учир зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч эхэлсэн. Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт зөрсөн 39916 тээврийн хэрэгсэл байна.  Зөрчлийг цагдаагийн алба хаагчаас гадна уулзвар, гарцны дээр байрлуулсан хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар шалгаж байгаа. Улсын дугаарын хязгаарлалт энэ сарын 16-ныг хүртэл явагдана.

-Хяналт шалгалтын ажилд хиймэл оюун ухаанаар зөрчил хэрхэн илрүүлж байна вэ?

-Улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалт эхэлснээс хойш долоон жолооч улсын дугаараа санаатайгаар өөрчилж, өөр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчлийг гаргасныг хиймэл оюун ухаанаар илрүүлсэн. Уг зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.14 дахь заалтаар жолоодох эрхийг гурван сараар хасаж 50 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камераар тухай тээврийн хэрэгслийн марк, арлын дугаар зэрэг мэдээллийг шалган илрүүлдэг. Мөн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамрагдсан эсэх, татварын мэдээлэл болон эгнээ байр, гэрэл дохио зэргийг шалгах бүрэн боломжтой. 

-Хиймэл оюун ухаанд суурилсан камерт дугаарын хязгаарлалт зөрчсөн үйлдэл удаа дараа бичигдсэн тохиолдолд торгууль давхардаж бичигдэх үү?

-Өмнө бол торгуулсан бол алба хаагчид торгуулийн бичгээ үзүүлээд ахин торгууль бичигддэггүй байсан. Харин одоогийн зохицуулалтаар хиймэл оюун ухаанд суурилсан камерт бичигдэх болгонд торгууль оногдуулна. Тиймээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

-Дугаарын хязгаарлалт замын ачаалал, түгжрэлд бодитой нөлөөлж чадаж байна уу?

-Замын хөдөлгөөний ачаалал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд ихэссэн. Энгийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5-10 км цаг хурдтай байдаг байсан бол одоо хамгийн багадаа 30-40 км цаг болж өссөн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 318196 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон, замын нөхцөл байдал хэвийн, осол гарсан газруудад манай алба хаагчид түргэн шуурхай ажиллаж байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдээ саяын хэд хоногт зохицуулж сурсан байлгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hol ochij huts

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Бүр нэг дарангуйлалд дуртай хар хүүр юмаа

Иргэн
Иргэн

Дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдалтай холбоотойгоор Ард иргэд ажил төрлөө зохицуулж, төлөвлөж суралцаж байна.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

2машин авчихна асуудалгүй тэгээд түгжирнэ дэ бас

Зочин
Зочин

ХӨДӨӨНИЙХНИЙГ ОРОН НУТАГ РУУ НЬ БУЦААГААЧЭЭ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи ч бас хөдөөнийх байж
Хоноц хоноцдоо дургүй
Хонуулсан айл хоёуланд нь дургүй гэж

Алтанчимэг
Алтанчимэг

Тэгш сондгойгоор буюу дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй!

Зочин
Зочин

Энэ тэнд нэг дүгээр эгнээгээ зогсоол болгохгүй бол түгжрэл байхгүй шүү

Мгл
Мгл

Өглөө 5цагаас орой 19хүртэл хязгаар тогтоо 8өмнө бүгд гарч ирээд нэмэр алга

Зочин
Зочин

Ene chigtee tegsh sondgoogooroo ybj baiy tugjirelgui uur utsaargui mash taiban hudulguund oroltsoj baina ajiliin buteemj mash sain ba tugjirehgui bolhoor

Зочин
Зочин

Их ороныхоо газар шороон дээр дураараа явж болохгүй болжээ хулгайч нараа

Миний бодол
Миний бодол
Reply to  Зочин

Эх орон гээд зөв бичээд сурчих

Иргэн
Иргэн

МАН- н мафиуудын бодлоггүй явсны гай түйтгэр ард иргэдийг туйлдуулаж байнаа!!! Анх л 2008- оноос АТҮ - мэргэжилтнүүд буруу хүрдтэй автомашиныг хорих, цаашидаа автомашины импортын асуудалыг эргэж харахгүй бол болохгүй талаар МАН -АН мафиуудын төрд удаа дараа саналаа хүргүүлэж байсан гэвч МАН -АН мафиууд улс төрийн зорилгоор эдгээр саналуудыг авч үзээгүй!!! Монгол улсыг сүйрүүлсэн Сү, Батболд,Мие Энхболд нар нь Хулих Хурандаа Хүрэлсүхтэй ШХАБ- оролцож зөвлөөд явж байдаг!!! Кк

Зочин
Зочин

дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үргэлжлүүл харин замын хураамж авто машины татварыг 70 хувь бууруул

Зочин
Зочин

Болих хэрэгтэй өндөр татвар төлж байгаа эсвэл 50% хөнгөл татвараа

Зочин
Зочин

2,3 машинтай болчихсон цааш үргэлжлүүлж гэж х.у.цаж байхгүй юу болих хэрэгтэй хүний өмчлөх эрхэд халдсан дарангуйлалаа зогсоо...п.и.з.да

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Иргэн
Иргэн

Үргэлжлүүлэх гэхдээ хот хөдөөгүй номерын хязаарлалт хийхгүй бол үр дүнтэй ажил болохгүй!!! Номерын зөрчил арилахгүй бнаа!!! Хуурамч номерын зөрчилыг яааж арилгах! Ер нь цаашдаа цагдаагийн хүчээр дугаарын хязгаарлалт байнга хийх боломжгүй тиймээс хиймэл оюун ухаанаар шийдэх цаг нь болжээ!!! Амжилт хүсье!!!

ЗочинТулгаа
ЗочинТулгаа

Энэ хязгаарлалтыг цааш нь үргэлжлүүлие

Зочин
Зочин

Хязгаарлалтыг цааш үргэлжлүүлье.

Миний бодол
Миний бодол

Энэ хязгаарлалтыг дэмжиж байна,ээлжлээд ажилаа бүтээх үү,эсвэл хамтдаа түгжирээд зогсох уу....өнөөдөр та , маргааш би ,одоогоор өөр гаргалгаа байхгүээ

Тэмка
Тэмка

2 машинтай надад хамаа алгаа

Зочин
Зочин

Ер торгохгүй байна шүү өнөөдөр л гэхэд сондгой дугаартай машинууд зөндөө л явж байна даа? Хэн нь машинаа тавиад хэн нь яваад байдаг юммбэ? Тэгш эрхтэй баймаар байна!!!

Зочин
Зочин

Tegiishde. Baga xurdtai yvj bvl osol baga garna. Xyazgaarlalt mash buruu

Чинзо
Чинзо

Зохицуулах гээд байгаа санаа сэдэл нь үнэхээр явцгүй.Гацаа түгжээний гол буруутан нь засаг шүү дээ.Ард түмнийг дарамталж,зовоож ханахгүй юм.Тэсвэрт хязгаар бий.

Зочин
Зочин

Тэгш сондгойгоор 16 хүртэл явуул цаашыд ингэж явуулах ямар ч хэрэг алга.

Зочин
Зочин

Toswiin mongo bvrdvvleed bgaag oilgohgui tsagdaa we

Зочин
Зочин

Nemeed mashin awchinaaa ho

Зоогий
Зоогий

Ажилд нь амжил тхүсье

Зочин
Зочин

Айл бүр 2 машинтай болно дахиад л түгжэрнэ.Гарц шийдэл биш.

Зочин
Зочин

Улам ихсэв.ялгаа алга.

Зочин
Зочин

Цаашид тэгш сондгой явах нь зөв юм амар амгалан зорчиж бна автобусны үйлчилгээ хүртэл сайхан болжээ стрессгүй сайхан бна

Зочин
Зочин

цөм хийж байгаан байна даа

Холбоотой мэдээ

Back to top button